Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2026/00246

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С******* Т*******, **** давхар **** тоот хаягт байрлах О******* К******* ББСБ ХХК-ийн /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, Б******* сум, **** дүгээр баг, Б******* оршин суух Б******* овогт У Г /ИБД:****/-д холбогдох

Нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "О******* к******* ББСБ" ХХК нь Уламбаяр овогтой Гтэй 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр **** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Mira kidz-ээс 90 хоногийн хугацаатай 0 хувийн хүүтэй, хуваан төлөлтөөр **** төгрөгийн худалдан авалт. Хариуцагч У.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар: **** тоот худалдан авалт нь 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн ***** төгрөг, нийт идэвхтэй ашигласан 194 хоног, нийт дүн **** төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгийг төлөх нь үнэн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК нь хариуцагч У.Гт холбогдуулан нийт 1,386,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.Г нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 1,386,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч У.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгөөс 18,563 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч У.Гээс 18,563 төгрөгийг, улсын орлогоос ***** төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 1,386,000 /нэг сая гурван зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Г хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,126 төгрөгөөс 18,563 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч У.Гээс 18,563 төгрөгийг, улсын орлогоос 18,563 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О******* К******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч У.Г сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА