Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2026/00247

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралд*******ы А танхимд хийсэн хуралд*******аар

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, ***дугаар баг, Булган салбарын байранд байрлах, Х******* б******* ХК-ийн хүсэлттэй

Иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Ү******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралд*******д:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д*******

Шүүх хуралд*******ы нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Х******* б******* ХК нь иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

-Зээлдэгч М.Үржинпагам нь Х******* б*******ны Булган салбар Раш*******т тооцооны төвөөс 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр **** тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан ***төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр **** тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 5,000,000 /таван сая/ төгрөг, 2025-ны 02 дугаар сарын 24-ний өдөр **** тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан ***төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн хувийн 18 хүүтэйгээр, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр*** тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,000,000 /арван сая/ төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр *** тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан ****төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр тус тус нэмж нийт ***төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр авсан ба барьц*******д цалингийн орлогоо барьцаалсан болно. Зээлдэгч нь анх зээлийн гэрээг байгуулах үед оршин сууж байсан хаягтаа одоо байхгүй байгаа болон холбогдох утсаар холбоо барих боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйл /хариуцагчийг эрэн сурвалжлах/-ийн 155.1, 155.2-т заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Зээлдэгч М.Үржинпагам нь тус б*******наас анх зээл авахдаа бүртгүүлсэн **** /дуудлага хүлээн авах боломжгүй/,****/нөхөр Б*******/ утсаа авдаггүй, заримдаа утсыг нь дүү гээд хүн аваад яриулдаггүй/, *** /сүүлд энэ дугаарыг олж 1 удаа ярьсан дахиж утсаа аваагүй/. Мөн тухайн хаягт бүртгэлтэй хаягын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч материал буцаагдсан. Багийн даргаас тодорхойлолт авахад тус хаягтаа бүртгэлтэй боловч тухайн хаягтаа амьдардаггүй гэсэн хариу ирүүлсэн байна. Тус онлайн зээлд зээл хүсэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Khan bank аппликэйшнээр албан ёсны цахим мэдээллийн сангийн мэдээллээр харилцагчийн мэдээллийг баталгаажуулан тус зээлийн гэрээ хэлцлийг байгуулсан тул хавсралт дах баримтуудаас бусад баримт бичгүүд б*******наас гарах боломжгүй байгаа. Иймд нэхэмжлэлтэй холбогдолтой бусад бичиг баримтыг холбогдох байгууллагаас гаргуулан нэхэмжлэлийн бүрдлийг хангуулж өгнө үү. Иймд хариуцагч нь Х******* б*******наас анх зээл авах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир хариуцагч М.Ү******* шүүхээс эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг нь олж тогтоолгож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч Х******* б******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д******* шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа: Мэндбаяр овогтой Үржинпагам нь Х******* б******* ХХК-ийн Булган салбарын Раш*******т тооцооны төвөөс 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн нийт 5 удаагийн нэмэлт зээл авч, нийт **** төгрөгийн онлайн цалингийн зээлийг бусад хэрэгцээнд зарцуулах зориулалтаар 30 сарын хугацаатай 18 хувийн хүүтэйгээр авсан. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 104 хоног хугацаа хэтэрч зээлээ төлөхгүй байсан тул удаа дараа бүртгэлтэй и-мэйл хаягаар нь зээл төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу мэдэгдэл өгөөгүй. Мөн тухайн үед зээл авахад бүртгэлтэй байсан утасны дугаар нь холбогдох боломжгүй, дуудсан ч хариу өгөхгүй байсан тул Б*******, Х*******, С******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Тус өргөдлийн хариуд 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эвлэрүүлэн зуучлалаас татах тухай албан бичиг ирсэн. Уг албан бичигт М.Үржинпагам нь зээл авах үед бүртгэлтэй байсан Ул*******баатар хот, С******* дүүрэг, ****дугаар хороо, Т7 дугаар гудамж, **** тоот хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй, холбоо тогтоох боломжгүй тул эвлэрүүлэн зуучлалаас татах тухай агуулгатай байсан. 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр М.Ү******* эрэн сурвалжлуулж хаягийг нь тогтоолгохоор Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан гэв.

3.Хүсэлт гаргагч байгууллагаас:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ***** тоот Зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваар-ийн хуулбар,

-2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн **** тоот Зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваар-ийн хуулбар,

-2025 оны ***дугаар сарын 24-ний өдрийн *** тоот Зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваар-ийн хуулбар,

-2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/60034308 тоот Зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваар-ийн хуулбар,

-**** оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/60081237 тоот Зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваар-ийн хуулбар,

-2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/60081237 тоот Барьц*******ы гэрээ,

-2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зээл олгох зөвшөөрлийн хуудас, зээл хүсэгчийн мэдээлэл,

-Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийн лавлагаа,

 -Б*******, Х*******, С******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдэх хуудас,

-Б*******, Х*******, С******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татсан тухай баримт,

-Зээл төлөх мэдэгдэл,

-Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

-Итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн **** тоот албан бичгээр ирүүлсэн М.Үржинпагамын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг баримтаар бүрдүүлжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Х******* б******* ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Ү******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч Х******* б******* ХК нь М.Үржинпагамд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл түүний хаяг тодорхойгүй байх тул шүүхээр эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралд*******аар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

М.Үржинпагам нь Х******* б******* ХК-тай 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/59690694 дугаар зээлийн гэрээг байгуулан 12,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээл авсан байна. Тус гэрээний хугацаа 2027 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дуусах бөгөөд сар бүрийн 06-ны өдөр 499,100 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/59799238 дугаар зээлийн гэрээг байгуулан 17,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээл авсан байна. Тус гэрээний хугацаа 2027 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дуусах бөгөөд сар бүрийн 06-ны өдөр 706,500 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/60010112 дугаар зээлийн гэрээг байгуулан 19,800,000 төгрөгийн зээлийг жилийн 18% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээл авсан байна. Тус гэрээний хугацаа 2027 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дуусах бөгөөд сар бүрийн 06-ны өдөр 822,800 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/60034308 дугаар зээлийн гэрээг байгуулан 27,130,191.78 төгрөгийн зээлийг жилийн 18% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээл авсан байна. Тус гэрээний хугацаа 2027 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дуусах бөгөөд сар бүрийн 06-ны өдөр 1,135,500 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/60081237 дугаар зээлийн гэрээг байгуулан **** төгрөгийн зээлийг жилийн 18% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээл авсан байна. Тус гэрээний хугацаа 2027 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дуусах бөгөөд сар бүрийн 08-ны өдөр *** төгрөгийг тус тус зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу зээлээ төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн гэрээний хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогддог.

4.Иймд шүүх иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У овогт М Ү******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажлыг гүйцэтгэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэхээр тогтов.

5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У овогт М Үржинпагмыг /РД:****/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Ү******* эрэн сурвалжлах, түүний оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА