| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2026/00154/И |
| Дугаар | 304/ШШ2026/00248 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 304/ШШ2026/00248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Т******* сум, *** дугаар багт оршин суух О******* овогт Ц******* У******* хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Ц.Ууганбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.Ууганбат нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэдэв овогтой Ууганбат миний бие нь **** оны 06 дугаар сарын 15-ны өдөр Т******* сумын Ш******* нэгдэлд малчнаар ажиллаж байгаад*** оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс **** оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж ирээд тус нэгдэлдээ **** оныг хүртэл ажиллаж байгаад нэгдэл таран хувьчлагдаадхувиараа мал маллаж эхэлсэн ба одоог хүртэл мал маллаж байна. Гэвч тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн тухайн үеийн ажиллаж байсан архивын материал хайгаад гарахгүй үрэгдсэн нэрээр ажиллаж байсан үеийн материал олдохгүй хохирч өндөр насныхаа тэтгэврийг авч чадахгүй хохирч байгаа тул тухайн жилүүдийг тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Цалингийн архивын лавлагаа болон бусад бичиг баримтыг үндэслэн 1983 оноос 1991 хүртэлх нэгдэлд ажилласан хугацааг тогтоож өгнө үү. Би 8 дугаар ангиа төгсөж, 1983 оноос хөдөө аав, ээжтэйгээ мал маллаж эхэлсэн. Манай нэгдлийн дарга намайг малчнаар илгээлтээр гаргасан. Нэгдэлд хүн хүч хүрэхгүй тохиолдолд бид нарыг хөдөөнөөс дуудаж рам зангидах, хадлан хадах зэрэг ажил хийлгэдэг байсан. Ажлаа хийж дууссаныхаа дараа эргээд малчнаараа ажилладаг байсан. гэв.
3.Хүсэлт гаргагчаас:
-Булган аймгийн архивын тасгийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаар тодорхойлолт,
-Т******* сумын Шинэ амьдрал нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Ажилд томилох тухай *** тоот тушаал, тушаалын хавсралт баримтууд,
-Булган аймгийн Т******* сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Ажилд томилох хээрийн нэмэгдэл олгох тухай *** тоот тушаал, тушаалын хавсралт баримтууд,
-Булган аймгийн Т******* сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Ажилд томилох тухай 19 тоот тушаал,
-Булган аймгийн Т******* сумын Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Ажилд томилох тухай *** тоот тушаал, тушаалын хавсралт баримтууд,
-Ц******* У******* иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Үндэсний төв архивын 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаар 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа,
-Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1, МАЯГТ-1,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №01/67 дугаартай албан тоотоор ирүүлсэн Булган аймгийн Т******* сумын иргэн Ц.Ууганбат /***/ нь ажилласан жил шимтгэлийн нөхөн тооцох тухай хуулинд хамрагдаагүй байна гэсэн лавлагаа зэргийг баримтаар бүрдүүлжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.Ууганбат нь Булган аймгийн Т******* сумын Шинэ амьдрал нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.
2.Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Шүүх хүсэлт гаргагч Ц.У******* Булган аймгийн Т******* сумын Шинэ амьдрал нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь:
үнэлж хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
5.Иймд Булган аймгийн Т******* сумын Шинэ амьдрал нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргагч Ц.У******* хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан О******* овогт Ц******* У******* Булган аймгийн Т******* сумын Шинэ амьдрал нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх гардуулж хүргүүлэх ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА