Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2026/00249

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Т******* сум, **** дугаар баг, У******* гэх газар оршин суух, Д******* овогт Д******* А******* хүсэлттэй

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Д.Амарсанаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д.Амарсанаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-Би *** оноос *** он хүртэл мал маллаж байгаад **** онд цэргийн албанд татагдаж **** онд цэргийн албанаас чөлөөлөгдсөн. 1992 оноос мал маллаж одоог хүртэл мал маллаж амьдарч байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул шүүхэд хандсан. Булган аймгийн Т******* сумын Шинэ амьдрал нэгдэлд 1986 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс **** оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас:

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаар тодорхойлолт,

-Д******* А******* цэргийн батлах,

-Д******* А******* иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3.Хүсэлт гаргагч Д.Амарсанаагийн хүсэлтээр М.Ц*******, Д.О******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1, Маягт-1,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн **** дугаартай албан тоотоор ирүүлсэн Д.А******* 1990-2000 оныг дуустал ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан тухай лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд,

-Үндэсний төв архивын 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д.А******* Булган аймгийн Шинэ амьдрал нэгдэлд 1986 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртлэх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч Д.Амарсанаа нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Булган аймгийн Т******* сумын 2-р багийн харьяат Доржсүрэн овогтой Амарсанаа нь Т******* сумын Шинэ амьдрал нэгдэлд **** онд ажиллаж байсан цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов. гэсэн **** дугаар тодорхойлолт,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон аймаг-Булган, сум-Т*******, РД:****, овог-Доржсүрэн, нэр-Амарсанаа, иргэний баримтын нэр-гэрчилгээ, №57, төрсөн аймаг-Булган, сум-Т*******, он, сар, өдөр:****, эрэгтэй, яс үндэс-халх, нийгмийн бүлэг-хоршоолсон ард, байнга оршин суудаг бригад-IV хэсэг, гудамж-хөдөө, сууж эхэлсэн он: 1971, гэр бүлийн байдал-, боловсролын түвшин-бага, эзэмшсэн он-1981, ажилладаг байгууллага-Шинэ Амьдрал нэгдэл, ажилд орсон он-1986, эрхэлдэг ажил-малчин, эрхэлж эхэлсэн он-1986, оршдог сум, район-Т*******, эцэг-Д******* Доржсүрэн, эх-Д******* Давааням гэсэн ХААТР-1 маягт,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын Д.Амарсанаа нь Булган аймгийн Шинэ Амьдрал нэгдэлд ажиллаж 1993-2000 онд нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлж байсан гэсэн тодорхойлолт,

-Үндэсний төв Архивын 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Булган аймаг, Т******* сум, хадгаламжийн нэгж: 277, хуудасны дугаар: 249, ... овог: Доржсүрэн, нэр: Амарсанаа, өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай: охин/хүү, нас: 17, хүйс: эрэгтэй гэсэн, мөн Өрхийн хуудас-нд Д******* Амарсанаа, 17 настай, байнга оршин суугч, малчин гэж тус тус тэмдэглэгдсэнүн **** дугаартай 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа зэрэг баримтууд,

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч Д.О*******гийн: Би 1986 оноос хойш Булган аймгийн Т******* сумын Шинэ Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1988-1990 оны хооронд цэргийн албанд татагдсан. 1990 онд цэргийн албанаас халагдаж ирээд одоог хүртэл хувийн малаа маллаад Т******* суманд амьдарч байна. Д.Амарсанаа нь 1986 оноос 1990 он хүртэл Булган аймгийн Т******* сумын Шинэ Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Д.Амарсанаа нь 1990 он хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Д.Амарсанаа нь 1992 онд цэргийн албанаас халагдаж ирээд ээж аавын хамт хувийн малаа маллаж эхэлсэн одоо хувийн малаа маллаад Т******* суманд амьдарч байгаа. Д.Амарсанаа шагнал урамшуулал авч байсан талаар нь сайн мэдэхгүй байна. Аав ээжийн хамт малчнаар ажилладаг байсан гэх,

 

Гэрч М.Ц*******ын: Би 1984 оны 05 сараас 1992 оны 03 дугаар сар хүртэл Булган аймгийн Т******* сумын Шинэ Амьдрал нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор, цалин хөлсний нягтлан бодогчоор ажиллаж байсан. Д.Амарсанаа нь ээж аавын хамт 1980 оноос Булган аймгийн Т******* сумын Шинэ Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Д.Амарсанаа нь 1990 он хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Д.Амарсанаа нь 1992 онд цэргийн албанаас халагдаж ирээд ээж аавын хамт хувийн малаа маллаж эхэлсэн одоо хувийн малаа маллаад Т******* суманд амьдарч байгаа Д.Амарсанаа шагнал урамшуулал авч байсан талаар нь сайн мэдэхгүй байна. Аав ээжийн хамт малчнаар ажилладаг байсан гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д******* овогт Д******* А******* Булган аймгийн Т******* сумын Шинэ амьдрал нэгдэлд 1986 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Булган аймгийн Т******* сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА