Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 304/ШШ2026/00257

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Элбэгзаяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Ёндонсамбуу, П.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х******* аймаг, Ч******* сум, Ш******* **** дүгээр багт оршин суух З******* овогт Д******* Л******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Булган аймаг, О******* сум, **** дугаар баг, Булган аймаг дахь **** дүгээр хаалттай хорих анги, Х******* овогт Х******* Б холбогдох,

 

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол **** төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У /цахим/,

Хариуцагч Х.Баярбаатар /цахим/,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.А,

Иргэдийн төлөөлөгч Б.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Лхагважаргал нь хариуцагч Х.Б холбогдуулан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 151,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжилж байна.

 

2.Нэхэмжлэгч Д.Лхагважаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Лхагважаргал нь*** оны ***дугаар сарын ***-ны өдрөөс 06-ны өдөр шилжих шөнө Х.Баярбаатарын гарт хайртай ганц охиноо алдаж, нөхөж баршгүй зовлонд унаж байна. Би хоёр хүүхэд төрүүлж өсгөсний нэг нь талийгаач охин Э.Х юм. Харин түүний ах болох Э.Х нь багадаа ослын улмаас хүндэвтэр хэлбэрийн оюуны хомсдолтой болсон. Хайртай охиноо хүний гарт алдсандаа маш их гашуудан, сэтгэл санааны хямралд цаашид хэрхэн яаж амьдрах учраа олохгүй байсаар байна. Х.Баярбаатарын үйлдлийг Х******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүх гэм буруутайд тооцож 14 жилийн хаалттай хорих ял оногдуулсан. Мөн анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохиролд 151,800,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шүүгдэгч талаас шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Гэвч шүүгдэгч талаас хяналтын шатанд гомдол гаргаж хяналтын шатны шүүх 2025 оны 6 сард сэтгэцэд учирсан хохирлыг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгох нь зүйтэй гэж шийдвэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Иймээс сэтгэцэд учирсан хохирлоо иргэний шүүхээр, шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулан шийдвэрлүүлэх шаардлага бий боллоо. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг *** дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэжээ. Миний охин амь хохирох үедээ буюу 2025 оны *** дугаар сарын ***-ны өдөр *** настай байсан. Үндэсний статистикийн хорооноос Х******* аймгийн хүн амын дундаж наслалт 2023 оны байдлаар эмэгтэй хүн 74 нас гэж тооцоолсон бөгөөд миний охины насны зөрүү *** нас болж байна. **** онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох **** төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэн тооцоход ****төгрөг, энэхүү дүнг 46 жилдээ үржүүлэхэд 151,800,000 төгрөг болж байх бөгөөд Х******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *** оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоол, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар тус тус шаардах эрх үүсэж байна. Иймд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол болох 151,800,000 төгрөгийг Х.Баярбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөр шилжих шөнө Х.Баярбаатар нь Д.Л******* бага охин болох Э.Хг онц хэрцгийгээр хөнөөж амь насыг нь бүрэлгэсэн. Үүнтэй холбогдуулан Х******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс Х.Б 14 жилийн хаалттай хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргаж, сэтгэцэд учирсан хохирол 151,800,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Х.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн Х.Баярбаатар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргасны дагуу Улсын Дээд шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг шинжилгээний байгууллагаар тогтоолгох ёстой гэсэн дүгнэлт гарч, шийдвэр магадлалд өөрчлөлт орж шийдвэрлэгдсэн. Д.Лхагважаргал нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэм хорын хохирол буюу сэтгэцэд учирсан хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх шинжилгээний байгууллагаас Д.Л******* сэтгэцэд учирсан гэмтлийг 4 дүгээр зэрэглэл гэж дүгнэсэн. Х******* аймгийн эмэгтэй хүний хүн амын дундаж наслалт 2024 оны байдлаар 74.5 нас байна. Амь хохирогч нас барах үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 28 настай байсан. 74.5 наснаас 28 насыг хасаж тооцоход 46.5 нас болж байна. Нэхэмжлэгч нь бутархай тоог хасаад 2024 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин үржүүлэн 3,300,000 төгрөгийг насны зөрүүтэй нь үржүүлэн тооцоход сэтгэцэд учирсан хохирол 151,800,000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар нэхэмжлэгч нь дээрх хохирлыг нэхэмжлэх эрхтэй байна. Улсын дээд шүүхээс сэтгэцэд учирсан хохирол ямар зэрэглэл байхыг үл харгалзан сэтгэцэд гэмтэл учирсан байна гэж үзсэн. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар гаргуулах хуулийн зохицуулалттай. Д.Лхагважаргал нь талийгаач Э.Хгийн төрсөн эх бөгөөд нас барах хүртэл нь нэг хаягт оршин сууж, хамт амьдардаг байсан тул гэр бүлийн гишүүн гэж үзэж болно. Иймд багийн Засаг даргын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Х******* аймгийн статистикийн хэлтсийн тодорхойлолт зэргийг харгалзан Иргэний хуульд зааснаар 151,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

4.Хариуцагч Х.Баярбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хишигбаяр овогтой хоригдол Баярбаатар миний бие шүүхээс нэхэмжилж байгаа 151,800,000 төгрөгтэй санал нийлэхгүй байна. Учир нь надад нэхэмжилсэн мөнгөн дүн хэтэрхий өндөр байна. Надад өөрийн гэсэн мал, эд хөрөнгө байхгүй. Ээж маань айлын мал малладаг тул нэхэмжилж байгаа үнийн дүнг төлөх боломжгүй. Би өмнө нь Д.Лхагважаргалд **** төгрөг болон оршуулгын зардал **** төгрөг өгсөн. Шүүх хурал дээр Д.Лхагважаргалаас мөнгө төлбөр болох уу гэхэд болно гэж хэлсэн гэв.

 

6. Нэхэмжлэгчээс:

-Д.Л******* иргэний үнэмлэхийн хуулбар хувь,

-Х******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоол,

-Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны ***оны *** дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар тогтоол,

-Х******* аймгийн Ч******* сумын Ш******* багийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тодорхойлолт,

-Х******* аймгийн Ч******* сумын Ш******* багийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар тодорхойлолт,

-Х******* аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар тодорхойлолт,

-Төрөл садангийн лавлагаа,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

7.Хариуцагчаас:

-Х******* аймгийн Ц сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн*** дугаар тодорхойлолт,

-Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, иргэний тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

8.Нэхэмжлэгчийн хүсэлтээр:

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийсэн **** дугаар Шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрдүүлсэн.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Лхагважаргалын хариуцагч Х.Б холбогдуулан гаргасан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 151,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

2.Нэхэмжлэгч тал доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

-... Миний бие Д.Лхагважаргал нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөр шилжих шөнө Х.Баярбаатарын гарт хайртай ганц охиноо алдаж, нөхөж баршгүй зовлонд унаж байна. Шүүх шинжилгээний байгууллагаас Д.Л******* сэтгэцэд учирсан гэмтлийг 4 дүгээр зэрэглэл гэж дүгнэсэн. ... Миний охин амь хохирох үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 28 настай байсан. Үндэсний статистикийн хорооноос Х******* аймгийн хүн амын дундаж наслалт 2023 оны байдлаар эмэгтэй хүн 74 нас гэж тооцоолсон бөгөөд миний охины насны зөрүү 46 нас болж байна. 2024 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэн тооцоход 3,300,000 төгрөг, энэхүү дүнг 46 жилдээ үржүүлэхэд 151,800,000 төгрөг болж байна. ... Д.Лхагважаргал нь талийгаач Э.Хгийн төрсөн эх бөгөөд нас барах хүртэл нь нэг хаягт оршин сууж, хамт амьдардаг байсан тул гэр бүлийн гишүүн гэж үзэж болно. Иймд багийн Засаг даргын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Х******* аймгийн статистикийн хэлтсийн тодорхойлолт зэргийг харгалзан Иргэний хуульд зааснаар 151,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч тал доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:

 

-Хишигбаяр овогтой хоригдол Баярбаатар миний бие шүүхээс нэхэмжилж байгаа 151,800,000 төгрөгтэй санал нийлэхгүй байна. Учир нь надад нэхэмжилсэн мөнгөн дүн хэтэрхий өндөр байна. Надад өөрийн гэсэн мал, эд хөрөнгө байхгүй болно гэжээ. /хх-н 143-р ху/

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоол /хх-н 5-15-р ху/, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 78 дугаар тогтоол /хх-н 16-22-р ху/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийсэн **** дугаар Шинжээчийн дүгнэлт /хх-н 49-58-р ху/, Х******* аймгийн Ч******* сумын Ш******* багийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тодорхойлолт /хх-н 82-р ху/, Х******* аймгийн Ч******* сумын Ш******* багийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаар тодорхойлолт /хх-н 83-р ху/, Х******* аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тодорхойлолт /хх-н 84-р ху/, төрөл садангийн лавлагаа /хх-н 85-р ху/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 86-р ху/, хариуцагч Х.Баярбаатарын ам бүлийн болон амьжиргааны байдлыг тодорхойлсон Х******* аймгийн Ц сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаар тодорхойлолт, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, иргэний тодорхойлолт зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Хариуцагч Х.Баярбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Хг модон сандлаар толгойн тус газар нь цохиж, гавал, тархинд хавсарсан битүү гэмтэл болон хуйханд шарх, баруун хацар, дух, баруун зүүн сарвуу, шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг нь хохироожээ.

6.Энэ гэмт хэрэгт холбогдуулан хариуцагч Х.Б эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж улмаар Х******* аймаг дахь сум дундын анхан шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолоор түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 14 жилийн хорих ялыг хаалттай эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 151,800,000 төгрөгийг Х.Баярбаатараас гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхагважаргалд олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Х******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг мөн шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ХШТ/78 дугаар тогтоолоор гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л******* сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарах талаар шинжилгээний байгууллагаас дүгнэлт гаргаагүй байхад сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 151,800,000 төгрөгийг шүүгдэгч Х.Баярбаатараас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосон нь буруу байна гэж дүгнэн ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж гэж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр нэхэмжлэгч Д.Лхагважаргал оролцсон ба тэрээр амь хохирогч Э.Хгийн төрсөн эх мөн болох нь хэрэгт авагдсан Х******* аймгийн Ч******* сумын Ш******* багийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тодорхойлолт /хх-н 82-р ху/, Х******* аймгийн Ч******* сумын Ш******* багийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаар тодорхойлолт /хх-н 83-р ху/, З******* овогт Д******* Лхагважаргал нь З******* овогт Эрдэнэ-Очирын Хгийн эх мөн гэсэн Төрөл садангийн лавлагаа /хх-н 85-р ху/ зэргээр тогтоогдож байна.

 

8.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийсэн ...Д.Л******* сэтгэцэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна гэсэн №ЕГО826/157 дугаар Шинжээчийн дүгнэлт-ийг ирүүлсэн.

 

9.Нэхэмжлэгч тал Үндэсний статисктикийн хорооноос Х******* аймгийн хүн амын дундаж наслалт 2023 оны байдлаар эмэгтэй хүний дундаж наслалтыг 74 гэж тооцсон. Түүнээс зөрүүг хасч амь хохирогч Э.Х нь 46 жил наслах боломжтой байсан ба 2024 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин буюу 3,300,000 төгрөгийг насны зөрүүтэй нь үржүүлэн тооцоход сэтгэцэд учирсан хохирол 151,800,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилж байна.

 

9.1.Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүх тогтооно гэсэн 2023 оны 25 дугаартай Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлах тухай тогтоолыг баталжээ.

 

9.2.Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хорооны 2023 оны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ.

 

9.3.Үндэсний статистикийн хорооноос жил бүр гаргадаг монгол хүний дундаж наслалтын талаарх статистик үзүүлэлт нь тухайн цаг үеийн тоон мэдээ баримтад тулгуурлан гардаг бөгөөд тухайн байгууллагын data.1212.mn албан ёсны цахим хуудсанд хандахад **** онд монгол эмэгтэй хүний дундаж наслалт Х******* аймагт 74.19, улсын хэмжээнд 76.85 гэсэн үзүүлэлттэй байна.

 

9.4.Үндэсний статистикийн хорооноос жил бүр гаргадаг монгол эмэгтэй хүний дундаж наслалтын тоон үзүүлэлтэд үндэслэн аливаа хүнийг ирээдүйд хаана, амьдрах, хэд наслахыг шууд таамаглан тооцоолж сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 151,800,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

10.Хариуцагч Х.Баярбаатар нь ... миний бие шүүхээс нэхэмжилж байгаа 151,800,000 төгрөгтэй санал нийлэхгүй байна. Учир нь надад нэхэмжилсэн мөнгөн дүн хэтэрхий өндөр байна. Надад өөрийн гэсэн мал, эд хөрөнгө байхгүй болно. гэж тайлбарлан ам бүлийн болон амьжиргааны байдлыг тодорхойлсон Х******* аймгийн Ц сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар тодорхойлолт, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, иргэний тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

10.1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т: Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, 508 дугаар зүйлийн 508.1-т: Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй. гэж, 511 дүгээр зүйлийн 511.3-т: Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ. гэж, 511 дүгээр зүйлийн 511.5-д: Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно. гэж тус тус хуульчилсан.

10.2.Хариуцагч Х.Баярбаатар нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Э.Хгийн амь насыг хохироож үүний улмаас амь хохирогчийн төрсөн ээж болох Д.Л******* сэтгэцэд хор уршиг учирсан нь тогтоогдож байх тул дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч Д.Лхагважаргал нь гэм буруутай этгээд болох Х.Баярбаатараас учирсан хохирлоо шаардан гаргуулах эрхтэй ба төлбөрийн чадваргүй гэх үндэслэлээр хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх боломжгүй байна.

 

11.Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3. 511.5, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан жишиг аргачлал-ын 3.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Л******* сэтгэцэд учирсан хор уршигт гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учрах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлэн тооцож нийт *** төгрөгийг хариуцагч Х.Баярбаатараас гаргуулан нэхэмжлэгч Д.Лхагважаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *** төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

12.Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 151,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэсэн иргэдийн төлөөлөгч Б.Уийн гаргасан дүгнэлтийн зарим хэсгийг шүүх үндэслэлтэй гэж үзэв.

 

13.Нэхэмжлэгч Д.Л******* нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Х.Баярбаатараас улсын тэмдэгтийн хураамж 652,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Х.Баярбаатараас 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Лхагважаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 52,800,000 /тавин хоёр сая найман зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Л******* нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Баярбаатараас улсын тэмдэгтийн хураамж **** төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх гардуулж хүргүүлэх ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЁНДОНСАМБУУ

 

П.ХИШИГДАВАА