| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 2514000000292 |
| Дугаар | 2025/ДШМ/45 |
| Огноо | 2025-10-28 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/45
*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Мягмарсүрэн,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 202*******/ШЦТ/2******* дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2*******1000000292 дугаартай хэргийг 202******* оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Топ ган дрилинг” ХХК-д оператор ажилтай, ам бүл *******, эхнэр, ******* хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дүгээр баг, -************** тоотод оршин суух хаягтай,
Урьд:
- Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны дүгээр сарын 0*******-ны өдрийн 2019/ШЦТ/9******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6/зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******0 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу *******0,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.
- Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ******* дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар тус хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон.
- Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийн 2021/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01/нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, овгийн /РД:ВН9*******0**************1/
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Баянхонгор аймгийн Цагдаагийн газар”-ын жижүүрийн өрөөний урд талын зааланд 202******* оны ******* дугаар сарын *******1-ний өдөр Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч, дэд ахлагч нь батлагдсан томилгооны дагуу үүргээ гүйцэтгэж согтуурал шалгах багажаар согтуурлын зэрэг тогтоох гэхэд нь шалгуулахгүй гэж зууралдаж, хэрүүл маргаан үүсгэж, хохирогч хөл хэсэгт өшиглөж, зүүн шанаа хэсэгт гараараа 2-******* удаа цохиж, улмаар албаны дүрэмт хувцасны зүүн сугыг урж эсэргүүцсэн гэх /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“... Миний бие Эрүүгийн хуулийн 2*******.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдож анхан шатны шүүхээс 202******* оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2******* дугаар шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Тус тогтоолд энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр архи хэтрүүлэн хэрэглэснээс болоод өөрийн үйлдлийг сайн санахгүй байгаа. Миний санаж байгаа зүйл нь 2 найз маань хоорондоо маргалдаад байхаар нь бас хэрэг төвөгт холбогдчих байх гээд гэр лүүгээ явж байсан. Үүнээс хойш сайн санахгүй байгаа. Миний бие 2,*******,******* насны ******* хүүхэд болон эхнэрийн хамт амьдардаг. Мөрдөн шалгах ажиллагааны үед Отгонбаяр байцаагч өмгөөлөгчийн хэрэг байхгүй, торгуулаад сална гэж хэлэхээр нь үгэнд нь итгээд өмгөөлөгч аваагүй бөгөөд гэнэт хорих ял оногдуулахаар боллоо гэхэд нь их цочирдсон. Эхнэр ажилгүй бага насны хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Би ажил хийж гэр бүлээ тэжээж, банкны өр зээлээ төлдөг байсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Архи согтууруулах ундаа хэрэглээд ухаанаа алдаж төрийг төлөөлөн ажиллаж байгаа хүний өмнөөс эсэргүүцэл үзүүлсэн байна лээ. Архи уусан нь миний буруу. Одоо өвөл болох гэж байгаа болохоор гэр бүлдээ их санаа зовж байна. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү...”гэжээ.
Прокурор Н.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь төрийн албан хаагч буюу хууль сахиулагчийг ажил үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг гэдгээрээ нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг нь тодорхойлогддог онцлогтой гэмт хэрэг юм. Иймд энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага нь тэр хэмжээгээр цээрлэл хүлээлгэх шинжтэй байх ёстой. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд нийцсэн. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 202*******/ШЦТ/2******* дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
“...Хэргийн нөхцөл байдлаар хохирогчид хор уршиг учраагүй, ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эмгэг согтолттой, хийсэн үйлдлээ санадаггүй учир энэ байдлаас гэмт хэрэгт холбогддог юм болов уу гэж дүгнэсэн. Ар гэрийн хувьд эхнэр нь ажилгүй, ******* хүүхэд нь харж хандах, тэжээн тэтгэх хүнгүй, хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан түлээ түлш бэлдэх зэрэг ар гэртээ санаа зовж байгаа. Урьд гэмт хэрэгт холбогдож байсан ч энэ байдалдаа дүгнэлт хийж цаашид гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ илэрхийлж байна. Үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Харин анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөр төрлийн хөнгөн ялаар сольж өгнө үү.. гэсэн саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:
Шүүгдэгч ******* нь 202******* оны ******* дугаар сарын *******1-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Баянхонгор аймгийн Цагдаагийн газар”-ын жижүүрийн өрөө бүхий зааланд Замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч, дэд ахлагч Н.Лувсандамбыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хэрүүл маргаан үүсгэн, биед нь халдаж, хүч хэрэглэн хөл хэсэгт өшиглөж, зүүн шанаа хэсэгт гараараа 2-******* удаа цохиж, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл учруулан, улмаар албаны дүрэмт хувцасны зүүн сугыг урж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Дээрх үйл баримт нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:
1. Хавтаст хэргийн 99-100 дугаар талд авагдсан “..Миний бие холбогдох эрх үүрэгтэйгээ болон прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Яллагдагчаар татсан тогтоолоо хүлээн зөвшөөрч байна. Миний бие өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй ярьсан учир одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй..” гэсэн шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
2. Хавтаст хэргийн *******- дүгээр талд авагдсан “..202******* оны ******* дугаар сарын *******1-ний өдрийн эргүүлийг олон нийтийн цагдаа хамт үүрэг гүйцэтгэх хугацаанд Баянхонгор сумаас зүүн хойд тийш Эрдэнэцогт сум руу гардаг чиглэлд гол дээр согтуу хүмүүс хоорондоо зодолдоод машин согтуугаар унаад яваад байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу явж байтал 2*******-************** УКО улсын дугаартай цагаан өнгийн Приус-*******0 маркийн машин ирж байсан ба улмаар зогсоож шалгахад ******* гэх иргэн тээврийн хэрэгслийг жолоодож, *******-6 насны 2 эмэгтэй хүүхэд суулгасан байсан, өөр машинд нь хүн байгаагүй. Тэгээд шалгах явцад архи согтууруулах ундааны зүйл тухайн иргэнээс үнэртэж байсан тэгээд тандагч багажаар шалгахад улаан ассан тул юу уусан талаар асуухад пиво уусан. Найзууд дээрээ оччихоод 2 хүүхдийн хамт гэр рүүгээ явж байна, 2 найз хоорондоо зодолдоод байхаар нь гэр рүүгээ явж байсан гэсэн. Тэгээд цагдаагийн газарт очиж согтуурал шалгах багажаар шалгая гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газарт ирээд оръё гэхэд орохгүй хүүхдээ унтуулаад оръё гэсэн тул би 20 минут хүлээж байтал 2 талаас эхнэр, дүү нь гээд 2 эмэгтэй хүрээд ирсэн. Гэнэт би ял хийсэн биш би орохгүй гээд зууралдсаар байгаад цагдаагийн газарт оруулж ирээд сандал дээр суулгаж байтал эхнэр рүүгээ дайраад янхан, гичий гээд бид нарыг цагдаа нар яахаараа энд авч ирдэг юм нохойнууд гээд орилоод байсан. Тэгэхээр нь үүдэнд хүмүүс байна, та цагдаагийн байгууллагад ороод ирсэн байна, нам дуугаар харьцана уу гэтэл босоод гэнэт алаад хаячихъя гээд намайг гараараа цохих гэхээр нь гаран талаас нь бариад авахад дүү нь дундуур нь орсон. Тэгээд намайг цохих гээд заамдаад авсан бөгөөд жижүүрийн цагдаа ирээд тэр залууг араас нь салгаад сандал дээр суулгах гэхэд эхлээд мөргөх гэж дайраад миний хөл руу өшиглөөд, дараа миний нүүр рүү шанаан тус газарт хэд, хэдэн удаа цохисон ба тухайн үйлдлээ зогсоохгүй байхаар нь гав авч ирж гавласан. Гавлахын өмнө нь сандал дээр дараад боль гээд байж байтал хэвтэж байхдаа баруун гараараа зүүн шанаа руу цохиод босож ирээд дахиад цохиод авсан. Тэгэхээр нь гавлаад эрүүлжүүлэх байр руу аваад гарсан ба гарах замдаа цагдаагийн газрын гадаа талбай дээр өөрөө унаад явахгүй гээд өнхөрсөн. .. Миний биеийн хүзүүний доод хэсэг улайсан, тухайн үед нь шүднээс бага зэрэг цус гарсан байсан ... гадуур хувцасны зүүн талын суга оёдлоороо урагдсан...гэсэн хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
*******. Хавтаст хэргийн *******2-************** дугаар талд авагдсан “... 202******* оны 0******* дугаар сарын *******1-ний өдөр манай төрсөн ах Хүлэгбаатар утсаар залгаад цагдаад баригдчихлаа, цагдаагийн газар хүрээд ир гэхээр нь би яваад ирсэн бөгөөд Цагдаагийн газрын гадаа өөрийн машины хажууд нэг цагдаагийн хамт зогсож байсан.Тэгээд цагдаагийн газар руу дотогшоо оръё гэхэд ах орохгүй гээд дахиад нэг цагдаа ирээд хоёр талаас нь хүчлээд оруулах гэхэд өөрөө орохгүй гээд нэлээн чаргууцалдаж байгаад орсон. Тухайн үед машин дотор нь ахын хоёр хүүхэд байсан учраас хараад үлдсэн. Тэгээд би эхнэр дуудаад эхнэр нь ирээд эхнэрт нь хоёр хүүхдийг нь өгчхөөд араас нь цагдаагийн газар руу ороход ах үүдний сандал дээр нь сууж байсан ба тэнд байсан цагдаагийн өмнөөс би ямар хэрэг хийсэн хүн юм уу ялтан байгаа биш гээд том том дуугараад байсан. Тэнд байсан цагдаа шаардлага биелүүлээд зүгээр сууж бай гэхэд ах босоод ирэхэд тэр цагдаа нь өмнөөс нь ирээд хоорондоо барилцаад авсан. Тэгээд тэр цагдаа нь хоёр гарыг нь ард нь гавлах гэхэд гараа өгөхгүй нэлээн эсэргүүцээд авсан бөгөөд ах намайг бичлэг хий гэхээр нь би өөрийнхөө гар утсыг гаргаж ирээд бичлэг хийсэн. Наана нь 2 цагдаа гарч ирээд салгасан бөгөөд түүнийг төв байрнаас аваад саатуулах байр руу авч явсан ба явах замдаа гаваа тайл гар өвдөөд байна гээд зам дээр ах өөрөө өнхрөөд байсан...”гэсэн гэрч Х.Ганчулууны мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
. Хавтаст хэргийн *******1-*******2 дугаар талд авагдсан “.. биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Амь насанд аюулгүй, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна, эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй...гэсэн Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 202******* оны 6 дугаар сарын 0*******-ны өдрийн *******9******* дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.
Эрүүгийн хуулийн 2*******.1 дүгээр зүйлд заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” бол гэж тодорхойлсон бөгөөд эрх зүйн онолын хувьд Эрүүгийн хуульд заасан тодорхой үйлдэл хийснээр гэмт хэрэг үйлдсэнд тооцдог, заавал бодит хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн .2 дугаар зүйлийн тайлбарт "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно..гэж тайлбарласан.
Үйл баримтаар цагдаагийн ажилтан нь зөрчлийн хэргийн дуудлага мэдээллийн дагуу хүрэлцэн очиж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүргээ хэрэгжүүлэх явцад шүүгдэгч *******аас хууль сахиулагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эс биелүүлж, хүч хэрэглэж болон хүч хэрэглэхээр заналхийлж, цагдаагийн ажилтны бие, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, эсэргүүцсэн болох нь нотлогдон тогтоогдсон, прокуророос шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч *******аас “... Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж өөр хөнгөн төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү..” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *******ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.
Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.******* дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн субьектив шинж нь тохиолдлын шинжтэй гэж дүгнэх боломжгүй харьцангуй удаан, тодорхой орон зай, цаг хугацаанд үргэлжилсэн шинжтэй үйлдэгдсэн байх тул гэнэтийн буюу тохиолдлын шинжтэй гэж дүгнэх боломжгүй юм.
Дээрх үндэслэлээр шүүгдэгч *******ын анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг өөр хөнгөн төрлийн ялаар солиулах агуулгаар бичсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 202*******/ШЦТ/2******* дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.10 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч *******ын 202******* оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 202******* оны 10 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон ************** хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 0.1 дүгээр зүйлийн 1,2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Т.ГАНЧИМЭГ