| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2026/00082/И |
| Дугаар | 304/ШШ2026/00259 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 304/ШШ2026/00259
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа д*******лж, шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг,*** дугаар хороо, С*******ын талбай-02, С******* тауэр, 8 давхарт байрлах, Т******* ББСБ ХХК-ийн /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:***/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, *** дүгээр баг, А*******, Б******* өвөр ****тоотод оршин суух Б******* овогт П******* Мөнхж*******лд холбогдох,
Нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М /цахим/,
Хариуцагч П.Мөнхж*******л,
Шүүх хуралдааны нарийн бичгийн д******* М.Бямбагэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд г*******сан нэхэмжлэлдээ: Хариуцагч П******* Мөнхж*******л нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1.2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр *** тоот Т******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 300,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг г*******ж байна. Үүнд: 2355714 тоот Т******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд ***төгрөг, үндсэн хүүнд *** төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд ***8 төгрөг, шимтгэлд 3,000 төгрөг, нотариатын төлбөрт*** төгрөг, нийт*** төгрөгийг хариуцагч П******* Мөнхж*******лаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүх хуралдаанд г*******сан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас багасгаж эвлэрэн хэлэлцэх боломжгүй. Харин 03, 04 дүгээр сардаа хуваан төлөх боломжтой. Гэрээнд зааснаар *** төгрөг болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас багасгах боломж байхгүй гэв.
Хариуцагч П.Мөнхж*******л шүүх хуралдаанд г*******сан тайлбартаа: Миний нэр дээр зээл авсан байгаа тул хүлээн зөвшөөрч байна. Би аваагүй, миний нэр дээр авсан байсан. Би Булган аймагт байгаа тул У******* хотоос зээл авч чадахгүй. Хүүхэддээ энэ талаар хэлэхэд төлнө гэсэн боловч хүүхэд маань орлогогүй би халамж, тэтгэвэр байхгүй тул зээл төлөхөд хүндрэлтэй байна. Би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс авсан мөнгийг нь өгч болох уу гэж асуухад болохгүй гэж хэлсэн. Зээл төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ч шууд өгөх мөнгө байхгүй байна. Би хүүхэдтэйгээ нийлж У******* хотод байр аваад одоо надад ямар ч мөнгө байхгүй. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч П.Мөнхж*******лд холбогдуулан нийт 437,218.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд г*******жээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр хариуцагч П.Мөнхж*******л нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 437,218.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа г*******сан.
Хариуцагч П.Мөнхж*******л ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгөөс *** төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П.Мөнхж*******лаас 6,883 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Мөнхж*******лд холбогдох нийт 437,218.08 /дөрвөн зуун гучин долоон мянга хоёр зуун арван найман төгрөг найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Мөнхж*******л хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,766 төгрөгөөс 6,883 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П.Мөнхж*******лаас 6,883 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч П.Мөнхж*******л энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол г*******х, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл г*******х эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА