| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2026/00092/И |
| Дугаар | 312/шш2026/00756 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 312/шш2026/00756
2026 03 04 312/ШШ2026/00756
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, ******* ******* байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар *******/ утас:*******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум баг, тоотод оршин суух овогт /регистрийн дугаар , утас: /,
Нэхэмжлэлийн шаардлага: 39 710 986 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Алтанцоожийн нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2025-01-29-ний өдөр 6000460478 тоот цахим зээлийн гэрээг байгуулж төгрөгийн зээлийг сарын 1.75%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.Зээлдэгчтэй байгуулсан 6000460478 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 11 хоног хугацаа хэтрүүлсэн байна.Зээлдэгчтэй байгуулсан 6000460478 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2027-07-18-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцлах үндэслэлтэй байна. Иймд, дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000460478 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт ,39074864. төгрөг, Үндсэн хүүний төлбөрт ,521616.9 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт ,89506.1 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 39,710,986.84 төгрөгийг Зээлдэгч Алтанцоож аас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжинд 356,505.0 төгрөг төлсөн болно... гэжээ.
Хариуцагч А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...*******иний бие А. ******* ******* ХК-с нэхэмжилж байгаа 39 710 986 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч А.д холбогдуулан 39 710 986 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 39 710 986 төгрөгийг хариуцагч А. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356 505 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.аас 178,252.5 төгрөг, төрийн сангаас 178,252.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА