| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 2514004120257 |
| Дугаар | 2025/ДШМ/46 |
| Огноо | 2025-10-28 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/46
*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Зулаа,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/249 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 25*******4004*******2025******* дугаартай хэргийг 2025 оны *******0 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа, Баянхонгор аймагт барилга дээр туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 2, дүүгийн хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сумын Шинэ суурьшилд ахынхаа гэрт түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* /РД:ВТ940*********************2/
Шүүгдэгч ******* нь 2025 оны 5 дугаар сарын *******4-ний өдөр Баянхонгор аймгийн.Баянхонгор сумын ******* дүгээр багт байрлах Оргил баарны орчимд хохирогч iPhone *******3 про загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан /яллах дүгнэлтэд бичигдсэнээр / гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.2 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“... Миний бие Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/249 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Би Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багт мал маллан амьдардаг. 2025 оны 5 дугаар сарын *******4-ний өдөр найзтайгаа гарч Оргил бааранд орж архи ууж суусан. Архи уухдаа болон нартай танилцсан. Хамт байж байгаад тухайн хүмүүс явахаар нь цуг явъя гэж бодоод араас нь гарсан. Салхинд гараад бусад асуудлыг санахгүй тасарч согтсон байсан. Миний хувьд хэл ярианы бэрхшээлтэй хүн тулгаж юм асуухаар гацаж ээрдэг, айхаараа сандрахаараа гацдаг шүүх хуралдаан болсон өдөр би шүүх хуралдаанд оролцоод гацаж ээрээд шүүгч, прокурорын асуусан асуултад өндөр дуугаар хариулсан юм шиг санагдсан. Прокурор намайг яасан чанга дуугаар хариулдаг юм гэж хэлж байсан. Би малаа хариулаад дүүгийнхээ хамтаар амьдардаг бөгөөд аав, ээж 2 маань 2-лаа бурхан болсон. Би огт хэлд ороогүй байж байгаад *******2 настайдаа хэлд орохдоо гацаж ээрдэг болсон гэсэн. Дүүгээ их өрөвдөж байна. би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна. Иймд миний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...”гэжээ.
Прокурор Н.Зулаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: *******ыг Эрүүгийн хуулийн **************.2 дугаар зүйлийн *******-д зааснаар анхан шатны шүүхээс тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ учруулсан хор уршиг, хувийн байдалд тохирсон байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/249 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
“…Шүүгдэгч ******* нь хэргийн зүйлчлэл гэм буруу дээр маргахгүй байгаа. Энэ гэмт хэргийн улмаас хор уршиг учраагүй, хохирлыг нөхөн төлсөн. Шүүгдэгч нь хэл ярианы бэрхшээлтэй гацаж ярьдгаас болж бусдад буруу ойлголт төрүүлдэг, өөрийн учир байдлыг бусдад ойлгуулахдаа тааруу, хувийн байдлын хувьд дүүгийн хамт мал маллан амьдардаг. Иймд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хор уршиг арилсан, хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү“... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дүгээр зүйлийн *******, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ын давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 5 дугаар сарын *******4-ний өдөр Баянхонгор аймгийн.Баянхонгор сумын ******* дүгээр багт байрлах Оргил баарны орчимд хохирогч ай фон *******3 про загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
*******. Хавтаст хэргийн **************-*******2 дугаар талд авагдсан “..Би тогтоолтой уншиж танилцлаа би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна...” гэсэн шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг;
2. Хавтаст хэргийн 35-36 дугаар талд авагдсан “...Оргил нэртэй бааранд ороод пиво ууж сууж байтал баар шөнийн 02 цаг орчимд хаагаад баарнаас найз тай хамт гараад явж байтал үл таних хүн намайг эгчээ та хариач, энд юу хийж байгаа юм гээд гараас бариад чирээд авч явах гээд байхаар нь би ыг чи цагдаа дуудаадах эсвэл даргыг дуудаад намайг энэ залуугаас салгаад өгөөч гэж хэлсэн. Тэгтэл намайг нөгөө залуугаас салгах гэсэн чинь нөгөө үл таних залуу ыг цохиж аваад зодох гээд байсан. Тэгээд би ыг салгаж авах гээд ноцолдоод барахгүй цагдаад дуудлага өгөх гээд өөрийнхөө ай фон *******3 про макс загварын гар утсаар залгах гээд гартаа барьчихсан байсан чинь нөгөө үл таних залуу миний гар утсыг миний гараас булаагаад авч зугтсан ... Би уг нь бичлэг хийе гэж бодоод гар утсаа гаргаж ирэхэд тэр хүн миний утсыг авч явсан. Тэгээд би бичлэг хийж чадаагүй...гэсэн хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг;
3. Хавтаст хэргийн 39-40 дүгээр талд авагдсан “...2025 оны 5 дугаар сарын *******4-ний орой хуучин өөр байгууллагад хамт ажиллаж байсан эмэгтэй найзтайгаа хамт Мазаалай караокед орж үйлчлүүлсэн. Тэгээд тухайн газраас гараад Оргил нэртэй шөнийн клубт орж үйлчлүүлсэн. Тэгээд тус клуб 2025 оны 05 дугаар сарын *******4-нөөс *******5-ны шилжих шөнө 02 цагийн орчимд хаахад нь манай эмэгтэй найз Ц. бид хоёр гараад Номун далай ******* дүгээр сургуулийн зүг явах байтал бид хоёр согтсоны улмаас такси барих гээд зам дээр зогссон боловч олдохгүй байсан болохоор Оргил шөнийн клубээс хойш 30 метр орчим алхаад дөрвөн замын уулзварын зүүн талын байрны шатан дээр сууж байтал **************5 см орчим өндөртэй, хар малгайтай цамцтай үл таних залуу ирж манай эмэгтэй найзыг гэртээ харъя, та энд юу хийж яваа юм бэ гээд гараас нь татаж авч явахыг оролдсон. Тэгээд би сууж байгаад босоод нөгөө үл таних залууг түлхэж эмэгтэй найзаасаа холдуулах гэтэл үл таних залуу намайг боож унагаад эмэгтэй найзыг маань зам гаргаад чирээд харанхуй газар луу чирч явсан. Тэгээд 05 дугаар сарын *******5-ны шөнө буюу 02 цаг 24 минутад Баянхонгор аймгийн Цагдаагийн газар луу би залгаж үл таних залуу дээрмийн шинжтэй үйлдэл гаргаж манай эмэгтэй найзыг авч явах гээд байна гэж дуудлага өгсөн. Намайг дуудлага өгч байх хугацаанд тухайн үл таних залуу манай эмэгтэй найзыг чирч гэртээ харъя гээд чирч явахыг оролдож байгаад манай эмэгтэй найз г газар унагаж байгаад гар утсыг нь дээрэмдэж авч зугтаасан...” гэсэн гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг;
4. Шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын *******9-ний өдрийн *******26 дугаартай дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-*******0/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн *******4-*******8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн *******8-2*******/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.
Эрүүгийн хуулийн **************.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” бол гэж тодорхойлсон бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдлийг хамааруулахаар хуульд тусгажээ.
Үйл баримтаар шүүгдэгч ******* нь 2025 оны 5 дугаар сарын *******4-*******5 нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дүгээр багт байрлах Оргил нэртэй шөнийн клубт үйлчлүүлж байсан хохирогч Ц.г өдөн хоргоож, түүний хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хохирогч Ц. нь iPhone *******3 про загварын гар утсаа гаргах үед нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь нотлогдон тогтоогдсон, Прокуророос шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч *******аас “... Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү..” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
Шүүх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хуулийн *******.******* дүгээр зүйлийн *******-д “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...”гэсэн бол мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д “…Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ…” гэж тодорхойлсон.
Шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/ шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Тэнсэх нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасан хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар албадлагын арга хэмжээ хэрэглэдэг өвөрмөц зохицуулалт юм.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхэд шүүгдэгчийн өөрийн учруулсан хор уршигт хандаж байгаа хандлага чухал байх бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогчоос уучлалт гуйх, эвлэрэх, хор уршгийг арилгах, эсвэл энэ талаар хүсэл зоригоо илэрхийлэх, энэхүү илэрхийлэл нь бодитой, хэрэгжихүйц байх зэрэгт шүүхээс дүгнэлт хийснээр уг зохицуулалтыг хэрэглэх нөхцөл бүрдэнэ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн **************.2 дугаар зүйлийн ******* д заасан дээрэмдэх гэмт хэрэг нь дээр дурдсан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.
Түүнчлэн ******* нь энэ гэмт хэрэгт холбогдсон цагаасаа эхлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан болох нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилсан.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх нь “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан.
Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.2 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч *******ыг зургаан /06 / сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн **************.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06/зургаан/ сарын хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн ******* дэх хэсгийн *******.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/249 дүгээр шийтгэх тогтоолын
2 дахь заалтад
“..Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.2 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ыг зургаан /6/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй..” гэснийг
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дүгээр зүйлийн *******, *******.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, *******.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус журамлан ******* овогт *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй…” гэж,
3 дахь заалтад
“.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д зургаан /6/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй..” гэснийг
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй…” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******, 36.************** дүгээр зүйлийн *******-т зааснаар шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг сулласугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.*******0 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны *******0 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 56 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.******* дүгээр зүйлийн *******,2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Т.ГАНЧИМЭГ