Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 312/шш2026/00758

 

 

 

 

 

 

 

 

*******0*******6 03 04 31*******/ШШ*******0*******6/00758

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум ******* баг *******ид байрлах ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбар /регистрийн дугаар *******677377 утас: 99358466/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, 4-18-1*******7 тоотод оршин суух Боржигон овогтой /регистрийн дугаар: , утас:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 956 507 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******5 оны 1******* дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, *******0*******5 оны 1******* дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Д. нь ******* *******тай байгуулсан *******0*******4 оны 08 дугаар сарын 30-ны 3007/*******0*******4-94000050730 тоот "******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ-ний дагуу *******0*******4 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр МИ6300300030950*******83*******3 тоот Цахим Цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 49,000,000.00 /дөчин есөн сая/ төгрөгийн зээлийг жилийн *******0.4 хувийн хүүтэйгээр, 30-н сарын хугацаатай хувийн хэрэглээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 14,7*******3,319.10 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 10,565,85*******.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс **************6,608.79 төгрөг, нийт *******5,515,780.66 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр тогтмол төлөх ёстой хэдий ч төлбөрөө удаа дараа хугацаанд нь төлөлгүй зөрчил үүсгээд байна. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч Д.гээс зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээл ,*******76,681.00 /гучин дөрвөн сая хоёр зуун далан зургаан мянга зургаан зуун наян нэг/ төгрөг Зээлийн хүү 677,010.00 /зургаан зуун далан долоон мянга арав/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,816.00 /хоёр мянга найман зуун арван зургаа/ төгрөг, нийт ,956,507.00 /гучин дөрвөн сая есөн зуун тавин зургаан мянга таван зуун долоо/ төгрөг. Д.гээс зээлийн гэрээний үүрэгт 956 507 төгрөгийг гаргуулж капитрон *******инд олгуулахаар шийлдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Д. ******* ******* ХК-с нэхэмжилж байгаа 956 507 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбар нь хариуцагч Д.д холбогдуулан 956 507 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.*******, 74.3, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбарын нэхэмжилсэн 956 507 төгрөгийг хариуцагч Д. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33******* 733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.ээс 166,366.5 төгрөг, төрийн сангаас 166,366.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА