Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 312/шш2026/00761

 

 

 

 

 

 

 

 

*******0*******6 03 04 31*******/ШШ*******0*******6/00761

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум ******* баг *******ид байрлах ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбар /регистрийн дугаар *******677377 утас: 89091141/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, тоотод оршин суух овогтой /регистрийн дугаар: РЕ900**************07*******, утас:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: *******6 484 3*******5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******5 оны 1******* дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, *******0*******5 оны 1******* дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б. нь ******* *******тай *******0*******4 оны 06 дугаар сарын 19-ний өдөр MN640030003095018993 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулан 31,743,000.00 /гучин нэгэн сая долоон зуун дөчин гурван мянган/ төгрөгийн зээлийг жилийн 1*******.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар хувийн хэрэгцээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй зөрчил үүсгэсээр байна. Тус ******* нь зөрчлийг арилгаж, харилцан тохиролцсон хуваарийн дагуу үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэн нэмэлт хугацааг олгож байсан боловч тодорхой үр дүн гарсангүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч Б.тай байгуулсан зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг дараах байдалтай байна. Үүнд: үндсэн зээл *******4 109 385 төгрөг, зээлийн хүү ******* 309 158 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65 78******* төгрөг. Нийт *******6 484 3*******5 /хорин зургаан сая дөрвөн зуун наян дөрвөн мянга гурван зуун хорин таван/ төгрөг болно. *******0*******4 оны 06 дугаар сарын 19-ний өдөр МN640030003095018993 тоот Цахим цалингийн зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт нийт *******6,484,3*******5 /хорин зургаан сая дөрвөн зуун наян дөрвөн мянга гурван зуун хорин таван/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Б. ******* ******* ХК-с нэхэмжилж байгаа *******6 484 3*******5 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбар нь хариуцагч Б.т холбогдуулан *******6 484 3*******5 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.*******, 74.3, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбарын нэхэмжилсэн *******6 484 3*******5 төгрөгийг хариуцагч Б. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******90 37******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 145,186 төгрөг, төрийн сангаас 145,186 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Эрдэнэт салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА