| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2514003480205 |
| Дугаар | 2025/ДШМ/47 |
| Огноо | 2025-10-28 |
| Зүйл хэсэг | 21.1.2., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/47
*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Зулаа,
Яллагдагч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунболд нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүгчийн *******0*******5 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрийн *******0*******5/ШЗ/796 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Зулаагийн гаргасан эсэргүүцлээр яллагдагч *******д холбогдох эрүүгийн *******51*******003**************0*******05 дугаартай хэргийг *******0*******5 оны 10 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Мөн тэрээр нийтийн албан тушаалтан буюу Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ******* сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллахдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1,6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.*******-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэснийг,
Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.7-д заасан “бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох” гэснийг тус тус зөрчиж иргэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан *******гийн албан тушаалын тодорхойлолтын ******* дугаар хэсгийн *******-т Иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж шийдвэрлэх гэж тус тус үүрэгжүүлэн заасан, өөрөө шинжээч томилох тогтоол үйлдэн хохирогчийг Шүүх эмнэлэгт үзүүлэхээр явуулснаа мэдсээр байж тус гомдлыг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох шинжээчийн *******3******* дугаартай дүгнэлт болон шинжээч томилсон тогтоолыг хэрэгт хавсаргалгүйгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах үүргээ зориуд биелүүлэлгүйгээр буюу хийх ёстой үйлдлийг хийлгүйгээр хохирогч “...шинжээч эмчид үзүүлэх үү гэх асуултын хариуд үзүүлэхгүй...” гэсэн дахин мэдүүлгийг *******0************** оны ******* дугаар сарын **************-ны өдөр аван *******0************** оны ******* дугаар сарын **************-ны өдөр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гарган, улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар бүртгэлийн *******73******* дугаартай материалыг Баянхонгор аймгийн прокурорын газарт шилжүүлсэн, дээрх материалд авагдсан баримтуудад үндэслэн прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэсэн буюу иргэн Н.Ганхуягт давуу байдал бий болгосон шийдвэр гарах нөхцөл байдлыг бүрдүүлсэн нь Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллагдагч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******1.1 дүгээр зүйлийн *******, **************.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******, 1.3-т зааснаар яллагдагч *******д холбогдох эрүүгийн *******51*******003**************0*******05 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцааж,
*******. Хэргийг прокурорт очтол яллагдагч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шийдвэрлэжээ.
Прокурор Н.Зулаа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
...Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн *******0*******5 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрийн *******0*******5/ШЗ/796 дугаартай захирамжийг *******0*******5 оны 9 дүгээр сарын **************-ны өдөр хүлээн авч танилцав.
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх *******0*******5 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдөр хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд, шүүгчийн *******0*******5/ШЗ/796 дугаартай захирамжаар “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй” үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******, 1.3 дахь заалтад тус тус зааснаар хэргийг прокурорт буцаасан байна.
Шүүгчийн дээрх захирамжтай танилцаад захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх шүүх хуралдааны бэлтгэл хангах үе шат бөгөөд тухайн шатанд яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэл, яллах дүгнэлтийн хүрээнд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдах журамтай.
Гэтэл шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх 17 асуудлыг зааж хуульчилсан ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлж, дүгнэх эрхийг олгоогүй байхад шүүгчийн захирамжид “...хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл яллагдагч *******д холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов...” гэж бичсэн,
мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдэх 17 асуудлаас холбогдох ямар заалтыг зөрчсөн эсэх, мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль заалтыг, хэрхэн зөрчсөн эсэхийг үндэслэл бүхий тайлбарлалгүйгээр гэрч нарын мэдүүлэг болон яллагдагчийн мэдүүлгүүдийг удаа дараа захирамждаа дурдан мэдүүлгүүдийн агуулгыг үнэлж мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай талаар дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл нотлох баримтыг шүүхээр хэлэлцүүлсэн мэт бичсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаас өмнө шинжлэн судалж, түүнд дүгнэлт өгсөн гэж үзэхээр байна.
*******. Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн нягтлан ажилтай Гантулга гэгчээс гэрчээр мэдүүлэг авах, гэрч бүртгэлтийн дэвтэрт үзлэг хийж хуулбарлаж хэрэгт хавсаргах, шинжээч эмч дахин мэдүүлэг авах, ******* болон гэрч нарын утсаар ярьсан биллийг холбогдох байгууллагаас гаргуулан авч хэрэгт хавсаргах мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж дүгнэжээ.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар шинжээч эмч гэрчээр 3 удаа мэдүүлэг авсан, Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий баримтыг цуглуулж хэрэгт хавсаргасан, , ******* нар нь *******0************** оны 1******* дугаар сарын 1*******-ны өдөр утсаар ярьсан талаар гэрч , гэрч Э.Саруул нараас холбогдох мэдүүлгийг авсан зэрэг хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн.
Мөн шүүх шаардлагатай гэж үзвэл гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, шүүх хуралдааныг явуулах боломжтой буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.
3. Шүүгчийн захирамжид “...яллагдагч *******гийн өгсөн мэдүүлгийг бусад нотлох баримттай илт зөрчилдөж байвал түүнийг заавал шийдвэрлэж арилгасан байх учиртай тул холбогдох ажиллагааг хийх” гэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болох яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.******* дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан ба хэрэгт авагдсан бусад баримтуудаар яллагдагчийн мэдүүлэг үгүйсгэгддэг буюу хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд хоорондоо зөрчилдсөн зөрүүтэй байдал тогтоогдоогүй тул яллагдагчийн мэдүүлгийг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүйн дээр хэрэгт авагдсан бусад баримтуудаар яллагдагчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.
*******. Хэрэгт авагдсан бүртгэлийн Г-*******73******* дугаартай гомдлоос хуулбарласан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй мөн Г-*******73******* дугаартай гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг Прокурорын байгууллагаас гаргуулан авах шаардлагатай, төрийн аль байгууллагаас хуулбарлан авсан нь тодорхойгүй байна гэж шүүх дүгнэсэн тухайд,
Бүртгэлийн Г-*******73******* дугаартай гомдолд үзлэг хийж, холбогдох баримтыг хуулбарлаж авах прокурорын *******0*******5 оны ******* дүгээр сарын *******3-ны өдрийн 65 дугаартай зөвшөөрлийн дагуу мөрдөгчөөс *******51*******00*******01 дугаартай хэрэгт үзлэг хийн хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэж,
мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж тус тус заасан байх тул заавал тухайн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх шаардлагагүй гэж үзэж байна.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоогоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ/-ыг тогтоогоогүй, яллах дүгнэлтэд бичээгүй гэх асуудлын тухайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг ...нуусан” гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд харьцангуй үргэлжилсэн байдгаараа онцлогтой.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт *******0************** оны ******* дугаар сарын 16-ны өдөр гарсан болох нь тогтоогдсон. Улмаар тухайн цаг хугацаанаас хойш шинжээчийн дүгнэлт хэрэгт хавсаргагдах ёстой байсан боловч мөрдөгчөөс дүгнэлтийг сэйфэндээ хийсэн, материалд хавсаргаагүй үйл баримт тогтоогддог буюу тухайн нуусан үйлдлийн цаг хугацааг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжгүй харин шүүх хуралдаанаар нотлох баримтуудыг шинжлэн судалж, харьцуулан дүгнэж шийдвэрлэх боломжтой.
6. Шүүхийн процесс ажиллагааны тухайд,
Прокуророос яллагдагч *******д холбогдох *******51*******003**************0*******05 дугаартай эрүүгийн хэргийг *******0*******5 оны 7 дугаар сарын 03-ны өдөр тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж, мөн зүйлийн ******* дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан буюу шүүх *******5 хоногт багтаан 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргахаар хуульчилсан.
Гэвч хэргийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг *******5 хоногт багтаан шийдвэрлээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн Тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс *******0*******5 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдөр *******д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ үйлдсэн болох нь яллах дүгнэлтэд бичигдээгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг тогтоогоогүй,
- Шинжээч эмч Б.Марал нь *******3******* дугаартай дүгнэлтийг шинжилгээ хийлгэхээр томилсон байгууллагад хүргүүлэх байсан эсэх хэн хүргүүлэх байсан талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх,
- ******* болон нарын утсаар ярьсан үүрэн холбооны операторуудаас ярианы биллийг авч хэрэгт хавсаргах гэсэн 3 үндэслэл буюу мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгч тайлбарласан. Гэтэл шүүгчийн *******0*******5 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрийн 796 дугаартай захирамжид 6 агуулга бүхий мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэх үндэслэлээр буцаасан талаар дүгнэн бичсэн буюу шүүхийн шийдвэр уншин сонсгосон шийдвэр зөрүүтэй байгааг анхаарч үзнэ үү.
Нэгтгэн дүгнэвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан яллагдагчийн үйлдлүүд ямар гэмт хэргийн шинжид тохирч байгааг болон гэм буруутай эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.
Мөн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд мөрдөн байцаалтад зөрчилтэй хийгдсэн болон огт хийгдээгүй ажиллагааг хамаарч ойлгох ба шүүгчийнд захирамжид дурдсан ажиллагаа нь шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой ажиллагаа байх тул яллагдагч *******д холбогдох хэргийг, анхан шатны шүүх хянан шийдвэрлэх боломжтой байхад хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж дүгнэж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн *******0*******5 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрийн *******0*******5/ШЗ/796 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэг, 3*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив.....гэжээ.
Прокурор Н.Зулаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлнэ үү гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг Прокурорт буцаана уу гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Н.Зулаагийн бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:
Прокуророос яллагдагч ******* нь Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ******* сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллахдаа иргэн *******0************** оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан *******73******* дугаартай гомдлыг шалгах явцдаа тус гомдлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн *******0************** оны ******* дугаар сарын 16-ны өдрийн №*******3******* дугаар дүгнэлт буюу нотлох баримтыг хэргийн материалд хавсаргаагүй, өөрийн ажлын сэйфэнд хийж тухайн гомдлыг хянаж байсан хяналтын прокурорт мэдэгдээгүй нуусан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******1.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар,
Мөн иргэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зорилгоор шинжээч томилох тогтоол үйлдэн хохирогчийг Шүүх эмнэлэгт үзүүлэхээр явуулснаа мэдсээр байж тус гомдлыг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох шинжээчийн *******3******* дугаартай дүгнэлт болон шинжээч томилсон тогтоолыг хэрэгт хавсаргаагүй хийх ёстой үйлдлийг хийлгүйгээр хохирогч “...шинжээч эмчид үзүүлэх үү гэх асуултын хариуд үзүүлэхгүй...” гэсэн дахин мэдүүлгийг *******0************** оны ******* дугаар сарын **************-ны өдөр аван *******0************** оны ******* дугаар сарын **************-ны өдөр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гарган, улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар бүртгэлийн *******73******* дугаартай материалыг Баянхонгор аймгийн прокурорын газарт шилжүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн **************.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******, 1.3-т зааснаар Баянхонгор аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв. Учир нь:
1. Анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхдээ өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд бичгээр, шүүх хуралдаанд биечлэн оролцож гаргасан хүсэлтийн хүрээнд хэлэлцэж, хүсэлтэд бичсэн асуудал нэг бүр нь үндэслэлтэй эсэх талаар дүгнэж, шийдвэртээ бичээгүй мөртөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******, 1.3-т “ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол хэргийг прокурорт буцаана” гэж зааснаар хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн нь энэ зохицуулалттай нийцэхгүй байна.
Мөн түүнчлэн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад яллагдагч *******д холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов...” гэж бичсэн болон хэрэгт авагдсан яллагдагч болон гэрчүүдийн мэдүүлгүүдийг үнэлж, дүгнэсэн байдал зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-т “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн үндэслэл болжээ.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх гэж бичсэн нь урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны утга агуулгыг алдагдуулжээ.
*******.Давж заалдах шатны шүүх нь хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгчийн захирамжид бичсэн хэргийг прокурорт буцаасан үндэслэл нэг бүрийг нягтлан үзэхэд;
Шүүгчийн захирамжид:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тогтоогоогүй, яллах дүгнэлтийн товч утгад цаг хугацааг нь бичээгүй гэжээ.
Гэтэл тус хэрэгт Баянхонгор аймгийн Прокурорын газрын Ерөнхий Прокурор нь *******0*******5 оны 3 дугаар сарын **************-ны өдөр гомдол мэдээлэл шалгуулахаар хүргүүлж, *******0*******5 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Прокурорын *******0*******5 оны 6 дугаар сарын *******7-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ./1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр тал, ******* дугаар хавтаст хэргийн 9*******, 1************** дугаар тал/
-1 дүгээр хавтаст хэргийн 107- 10******* дугаар талд авагдсан “ хүний биед хохирлын зэрэг тогтоох, үзлэг хийх, шинжээч томилсон тогтоол хүлээн авсан, шинжилгээний дүгнэлт хүлээлгэн өгсөн бүртгэлийн хавтасны 50 дахь хуудасны *******3******* дугаар бүртгэлд *******0************** оны ******* дугаар сарын 1*******-ны өдрийн хүлээн авсан огноотой, товч утга хэсэгт Ц.Пагмасүрэн ******* хуудас, тогтоол хүлээлгэн өгсөн хэсэгт , хүлээн авсан шинжээч Б.Марал, дүгнэлтийг хүлээлгэн өгсөн тайлалгүй гарын үсэгтэй, хүлээн авсан хүний гарын үсгийн тайлалгүй, гарын үсэг зурагдсан, хүлээн авсан огноог xii / 1******* гэж бичсэн” мөрдөгч, комиссарын *******0*******5 оны ******* дүгээр сарын **************-ны өдрийн Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтэс дэх хүний биед хохирлын зэрэг тогтоох, үзлэг хийх, шинжээч томилсон тогтоол хүлээн авсан, шинжилгээний дүгнэлт хүлээлгэн өгсөн бүртгэлийн хавтаст үзлэг хийсэн тэмдэглэл
- 1 дүгээр хавтаст хэргийн ******* дугаар талд авагдсан “... хохирогч биед шинжилгээ хийхийг Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтэст даалгасан...” хэсгийн төлөөлөгч *******гийн *******0************** оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол
-1 дүгээр хавтаст хэргийн 1**************-1*******3 дугаар талд авагдсан Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн *******0************** оны ******* дугаар сарын 16-ны өдрийн биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт
1 дүгээр хавтаст хэргийн 55-60 дугаар талд авагдсан хэсгийн төлөөлөгч *******гийн *******0************** оны ******* дугаар сарын **************-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай мөрдөгчийн санал болон Прокурорын *******0************** оны ******* дугаар сарын *******9-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол
1 дүгээр хавтаст хэргийн 1*******6-139 дүгээр талд авагдсан “... Баянхонгор аймгийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Маралын *******0************** оны ******* дугаар сарын 16-ны өдөр гаргасан *******3******* дугаартай иргэн биед хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт ******* хуудас бүхий баримт байсан тул нэгжлэгийг зогсоож, баримтыг хөндлөнгийн гэрч болон *******д өөрт нь танилцуулж хураан авав” гэх мөрдөгч, комиссарын *******0*******5 оны ******* дүгээр сарын **************- ний өдөр ******* сумын цагдаагийн тасаг дахь хэсгийн төлөөлөгч *******гийн сууж ажилладаг ******* дугаарын ажлын өрөөнд түүнийг байлцуулан нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаас харахад гэмт хэрэг гарсан хугацаа буюу шинжээчийн дүгнэлтийг нуусан хэзээ нуусан цаг хугацааг сэргээн тогтоох боломжгүй буюу “нуусан” үйлдэл нь илрүүлснээр дуусгавар болжээ.
Гагцхүү Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт *******0************** оны ******* дугаар сарын 16-ны өдөр гарсан, дүгнэлтийг хавтаст хэрэгт хийлгүй санаатай нуусан идэвхтэй үйлдлээр нь шийдвэрлэх бүрэн боломжтой.
*******. *******0************** оны 0******* дугаар сарын 1*******-ноос *******0************** оны 0******* дугаар сарын 16-ны хооронд шүүх шинжилгээний газрын бүртгэлийн ажилтан ажлыг тухайн цаг хугацаанд нягтлан Гантулга орлож ажиллаж байсан талаар Гантулгаас гэрчийн мэдүүлэг авах, нягтлан Гантулга нь бүртгэлийн ажилтан ажлыг орлож ажиллаж байх хугацаанд хэсгийн төлөөлөгч ******* нь шинжээчийн дүгнэлт өгсөн эсэх, бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн эсэх, хэнд холбогдуулан дүгнэлт гаргуулах талаар тодруулах, мөн бүртгэлийн ажилтан бүртгэлийн дэвтэрт /шинжээчийн дүгнэлт гаргуулах мөрдөгчийн тогтоол/ үзлэг хийж, хуулбарлаж хэрэгт хавсаргах гэжээ.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар шинжээч эмч гэрчээр 3 удаа мэдүүлэг авсан, гэрч бүртгэлтийн дэвтэр гэж бичсэн нь агуулгын хувьд алдаатай харин Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн бүртгэлийн дэвтрийг хуулбарлан хэрэгт хавсаргаж улмаар түүнд үзлэг хийж бэхжүүлсэн байна.
3. ... гэрч Саруулын мэдүүлэг /хх-ийн 70-7*******/, гэрч ын мэдүүлэг / хх-ийн 67-6*******/ хэрэгт авагдсан тул *******0************** оны 1******* дугаар сарын 1*******-ны өдөр яллагдагч *******, гэрч ын нарын хоорондоо ярьсан гэх талаар үүрэн телефоны газруудаас ярианы биллийг авч хэрэгт хавсаргах гэжээ.
, ******* нарын утсаар ярьсан утасны биллийн нотолгооны ач холбогдлыг заагаагүй мөртөө хэрэгт хавсаргана гэж үзсэн нь ойлгомжгүй, харин тэднийг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулж энэ талаар мэдүүлэг авах бүрэн боломжтой юм.
*******. яллагдагч *******гийн мэдүүлэг,/ 1-р хх-ийн 63-65/, Гэрч Н.Цогнямын мэдүүлэг / хх-ийн 165-166/ хэрэгт авагдсан бөгөөд яллагдагч *******гийн өгсөн мэдүүлгийг бусад нотлох баримттай илт зөрчилдөж байвал түүний заавал шийдвэрлэж арилгасан байх учиртай тул холбогдох ажиллагаа хийх шаардлагатай байна.
Өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Марал нь дүгнэлтээ гаргаснаа эрх бүхийн албан тушаалтанд мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй нь Шүүх Шинжилгээний тухай хууль болон шинжилгээний байгууллагын ажилтны ажлын чиг үүргийг зөрчсөн эсэхийг бүрэн тогтоогоогүй хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. гэжээ.
Яллагдагч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч болохынхоо хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.******* дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй тул яллагдагч *******гийн өгсөн мэдүүлгийг бусад нотлох баримттай илт зөрчилдөж байвал түүнийг заавал шийдвэрлэж арилгасан байхыг шаардах нь хууль бус болно.
5/ Аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Амарсанаагийн *******0*******5 оны 03 дугаар сарын **************-ны өдрийн № 1/76******* дугаар албан бичгийг ... гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл шалгуулах тухай...хүргүүлжээ. / хх-ийн 01-0*******/,Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч *******гийн нь мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, бүртгэлийн *******73******* дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгасан холбогдох материалууд... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд зааснаар холбогдох ажиллагааг хийгээгүй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн... гэжээ.
1 дүгээр хавтаст хэргийн 1,1*******1 дүгээр талд тус тус авагдсан Баянхонгор аймгийн прокурорын газрын *******0*******5 оны 03 дугаар сарын **************-ны өдрийн № 1/76******* дугаар албан бичиг болон мөрдөгчийн тогтоолд тамга, тэмдэг дарагдсан байна.
6/ Аймгийн прокурорын газрын *******0******* оны 0******* дугаар сарын *******9-ны өдрийн № *******5******* дугаар хяналтын Н.Цогнямын ... хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай ... тогтоолыг төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлээгүйгээс гадна уг прокурорын тогтоолын он, сар, өдрийг хар үзгэн балаар тодруулж давхарлаж бичигдсэн, уг тогтоолын он сар өдрийг өөрчилж бичигдсэн эсэх эргэлзээтэй буюу он, сар, өдөр завсартай байх тул уг прокурорын тогтоолын дугаарыг хэзээ авсан талаар Аймгийн прокурорын газрын холбогдох баримт болох бүртгэлийн дэвтэрт үзлэг хийх зэргээр хэрэгт дээрх ажиллагаа хийгдвэл зохино гэжээ.
1 дүгээр хавтаст хэргийн 57-60 дугаар талд авагдсан Прокурорын тогтоол нь хуулбар байдлаар хэрэгт авагдсан байх бөгөөд дээрх хуулбар байдлаар авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.16 дугаар зүйлийн 1-ийн 5,6-т тус тус заасны дагуу ... энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13-т “ нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол” гэж зааснаар гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, гомдолд заасан асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.
Энэ асуудлыг шүүгч өөрийн санаачлагчаар шийдвэрлэн шийдвэр гаргах эрхтэй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт тодорхой зохицуулсан болохыг анхаарах шаардлагатай.
Мөн шүүгчийн захирамжийн энэ хэсэгт *******0******* оны 0******* дугаар сарын *******9-ны өдрийн № *******5******* дугаар хяналтын Н.Цогнямын ... хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай ... тогтоолыг гэж бичсэн нь үг, үсэг, утга агуулга найруулгын хувьд алдаатай бичигдсэнээс гадна хайнга хариуцлагагүй байдлаар илэрхийлэгдэж байгааг цаашид анхаарах шаардлагатай юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”,мөн зүйлийн ******* дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасныг баримтлан тус шүүхийн Ерөнхий шүүгч *******0*******5 оны 7 дугаар сарын 1*******-ны өдрийн *******7******* дугаар захирамжаар яллагдагч *******г шүүхэд шилжүүлэх хугацааг *******0*******5 оны 7 дугаар сарын 1*******-ны өдрөөс 30 хоногийн хугацаагаар сунгажээ./******* дугаар хавтаст хэргийн *******17 дугаар тал/
Шүүгч Ч.Байгалмаа нь урьдчилсан хэлэлцүүлгийн товыг шүүгчийн *******0*******5 оны ******* дугаар сарын 1*******-ны өдрийн 75******* дугаар захирамжаар *******0*******5 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цаг оо минутад хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоож улмаар *******0*******5 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цаг 30 минутад хэлэлцсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.*******-т заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргаагүй буюу хуульд заасан *******5 хоногийн хугацаанд шийдвэр гаргаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж , хэргийн хугацааг 13 хоногоор хэтрүүлжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо *******0*******5 оны 7 дугаар сарын 7-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийлгэхээр хүсэлтээ анхан шатны шүүхэд гаргасан, шүүх хүсэлтийг *******0*******5 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авсан, Ерөнхий шүүгч *******0*******5 оны 7 дугаар сарын 1*******-ны өдрийн *******7******* дугаар захирамжаар яллагдагч *******г шүүхэд шилжүүлэх хугацааг *******0*******5 оны 7 дугаар сарын 1*******-ны өдрөөс 30 хоногийн хугацаагаар сунгасан, шүүгч Ч.Байгалмаа нь шүүгчийн *******0*******5 оны ******* дугаар сарын 1*******-ны өдрийн 75******* дугаар захирамжаар *******0*******5 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цаг 00 минутад хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тов тогтоож шийдвэрлэсэн зэрэг байдлуудаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 болон 6 дахь заалтуудын агуулга, зарчмыг алдагдуулж хуулийг зөрчжээ.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Прокурорын бичсэн эсэргүүцэл бүрэн үндэслэл бүхий бичигдсэн байх тул дээрх үндэслэлүүдээр бичсэн Прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******0*******5 оны 9 дугаар сарын 0*******-ны өдрийн *******0*******5/ШЗ/796 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0.1-ийн 1, *******-т тус тус зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ
Т.ГАНЧИМЭГ