Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/48

 

 

*******,*******,******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ш.Оюундарь;

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг;

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,  Н.Энхжаргал /цахимаар/;

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Мандах, Л.Батбаяр;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нарыг оролцуулан

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн ******* оны 9 дүгээр сарын  08-ны өдрийн *******/ШЦТ/ дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч*******, ******* түүний өмгөөлөгч Х.Мандах нарын гаргасан давж заалдах гомдлоор *******,*******,******* нарт холбогдох эрүүгийн 0190081 дугаартай хэргийг ******* оны ******* дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            1.1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , нөхөр хүүхдийн хамт амьдардаг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант ******* дугаар багийн - 9 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогт , /РД:ВЛ87**************01/ иргэний бүртгэлийн дугаар  60110*******6/

 

1.. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, архив судлал мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд архив,, ажилтай, ам бүл , нөхөр хүүхдийн хамт амьдардаг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант дугаар багийн -1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогт , /РД:ВТ9*******09/, иргэний бүртгэлийн дугаар  6017*******00*******8/,

 

1.. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, оны дугаар сарын 7-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 6 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл , хүүхдийн хамт амьдардаг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант ******* дугаар багийн *******1-1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогт Бүдийн Янжинсүрэн /РД:ВП680700/, иргэний бүртгэлийн дугаар  6901981/,

 

  1. Холбогдсон хэргийн талаар:

 

.1. Шүүгдэгч******* нь *******1 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүх хуралдаанд иргэн Б.Луумаа,******* нарын бүрдүүлж өгсөн гэх “Б.Янжин гэдэг нэрээр архиваас сумын нэгдэлд малчин байсан гэсэн лавлагаа нотлох баримт бүхий *******0 оны 1 дугаар сарын 1-ний өдрийн дугаартай архивын тасгийн албан бичиг хавсралтаар 7 хуудас бүхий нотлох баримт” зэрэг хуурамч баримт бичгийг бүрдүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, . дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

 Улмаар хуурамч баримт бичгийг ашиглан хууль бусаар ажилласан жил тогтоолгож нийгмийн халамж /тэтгэвэр/ авч төрд *******,769, төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, . дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

.. Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ажиллах үедээ *******0 оны 11 дүгээр сард иргэн*******д Баянхонгор аймгийн Төрийн архиваас Б.Янжин гэдэг нэрээр архиваас сумын нэгдэлд малчин байсан гэсэн лавлагаа нотлох баримт бүхий *******0 оны 1 дугаар сарын 1-ний өдрийн дугаартай архивын тасгийн албан бичиг хавсралтаар 7 хуудас бүхий нотлох баримтыг бүрдүүлэн өгч улмаар иргэн******* нь *******1 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр хуурамч баримт бичгийг ашиглан хууль бусаар ажилласан жил тогтоолгож улмаар нийгмийн халамж /тэтгэвэр/ авч төрд *******,769, төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, . дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

.. Шүүгдэгч******* нь *******1 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр иргэн*******г Баянхонгор аймгийн Төрийн архиваас Б.Янжин гэдэг нэрээр архиваас сумын нэгдэлд малчин байсан гэсэн лавлагаа нотлох баримт бүхий *******0 оны 1 дугаар сарын 1-ний өдрийн дугаартай архивын тасгийн албан бичиг хавсралтаар 7 хуудас бүхий нотлох баримт зэргийг хуурамч гэдгийг мэдсээр байж *******0 оны 11 дүгээр сард Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч хуурамч баримт бичгийг бүрдүүлж, ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, . дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Улмаар хуурамч баримт бичгийг ашиглан хууль бусаар ажилласан жил тогтоолгож нийгмийн халамж /тэтгэвэр/ авч төрд *******,769, төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, . дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:үгдэгч овогт , Өвгөнжаргалант овогт , овогт Бүдийн Янжинсүрэн нарыг Эрүүгийн хуулийн 18.1 дугаар зүйлийн 1-д заасан хуурам баримт бичиг ашиглаж бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэврийн үйлчилгээ авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус,

Шүүгдэгч овогт , овогт Бүдийн Янжинсүрэн нарыг Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

. Эрүүгийн хуулийн  .1 дүгээр зүйлийн ,  . дугаар зүйлийн 1, . дугаар зүйлийн 1, . дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.1 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт , Өвгөнжаргалант овогт , овогт Бүдийн Янжинсүрэн  нарыг 00 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,800,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус,

Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн , . дугаар зүйлийн 1, . дугаар зүйлийн 1, . дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт , овогт Бүдийн Янжинсүрэн нарыг 700/хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэж,

. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.1 дугаар зүйлийн 1-д  зааснаар оногдуулсан 00/таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,00,000 /таван сая дөрвөн зуун мянган / төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,700,000 /хоёр сая долоон зуун мянган/төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн тэдний эдлэх нийт ялыг 8*******0 /найман мянга нэг зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,*******0,000 /найман сая нэг зуун мянган/төгрөгөөр тус тус тогтоож,

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч*******,******* нарт  оногдуулсан 8*******0/найман мянга нэг зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,*******0,000 /найман сая нэг зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан  00/таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,00,000 /таван сая дөрвөн зуун мянган/  төгрөгөөр  торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч *******, *******,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдаж,

6. Шүүгдэгч*******, *******,******* нар нь нь энэ хэрэгт хохирогч иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дүгээр зүйлийн -д зааснаар шүүгдэгч*******гээс ,000,000/хоёр сая/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.-д зааснаар шүүгдэгч*******т авсан  Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус  хэвээр үргэлжлүүлж,

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8. дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 1 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдаж,

*******. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******т авсан  Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, шүүгдэгч *******,******* нарт авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

 

  1. Шүүгдэгч******* давж заалдах шүүхэд гаргасан гомдолдоо:

 

“ ... Миний бие Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ******* оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн *******/ШЦТ/ дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Намайг тус шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 18.1, 1.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 8,*******0,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан.

Миний хувьд *******0 оны 11 сарын сүүлээр миний дугаар луу нэг эмэгтэй залгаж шүүхэд төлөөлж өгөх үү гэсэн хүсэлтийн дагуу би түүнээс хөлс авч түүний авчирсан архивын лавлагаа бусад бичиг баримтуудыг нотариатаар батлуулан өргөдлийг нь бичиж өгсөн. Тухайн цаг хугацаанд короно вирус гарч миний бие эвгүй байсан тул би өөрт нь материалуудыг нь өгсөн. Шүүхэд тэрээр өөрөө аваачиж өгсөн байх. Би түүний авчирсан архивын лавлагааг хуурамч гэж мэдэх ямар ч боломж байхгүй. Учир нь лавлагаа шүүсэн хүний гарын үсэг болон архивын тасгийн эрхлэгч Эрдэнэчимэг гарын үсэг зурж хянан баталгаажуулсан архивын лавлагаа байсан бөгөөд тамга, тэмдэг дарагдсан байсан тул түүнийг анзаарч мэдэх боломж байхгүй. Би архивд орж тухайн баримтыг шүүх боломж байхгүй.

Гэтэл намайг Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 18.1 буюу нийгмийн халамжийн үйлчилгээг хууль бусаар авах, мөн эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлд зааснаар хуурамч баримт бичиг мөн болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгөх гэсэн гэмт хэрэгт буруутай гэж үзсэн.

Мөн миний хувьд нийгмийн халамжийн үйлчилгээг авч өөртөө хэрэглээгүй учраас тухайн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.Иймд надад холбогдох хэргийг хянан үзэж хөнгөрүүлж хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.

 

  1. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Мандах давж заалдах шүүхэд гаргасан гомдолдоо:

“... МӨХ-ийн гишүүн, өмгөөлөгч Х.Мандах би *******гийн хамт ******* оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдаанд оролцож улмаар шүүхээс миний үйлчлүүлэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт ашиглаж бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэврийн үйлчилгээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ,00,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял ногдуулсан.

Шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие *******гийн хувьд Эрүүгийн хуулийн 18.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар нийгмийн халамжийн тэтгэвэр авах гэмт хэрэгт хамтран оролцоогүй, учир нь******* нь ...бичиг баримт ашиглан Улс, орон нутгийн төсвөөс санхүүждэг нийгмийн халамжийн тэтгэвэр аваагүй, харин даатгуулагчийн өөрийн нь төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болон бусад хуульд заасан орлогоос санхүүждэг Нийгмийн даатгалын сангаас олгодог Өндөр насны тэтгэврээ авсан нь тогтоогдсон тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар, санал, дүгнэлтийг гаргасан боловч шүүх *******/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоол гарган өмгөөлөгчөөс гаргасан саналыг хүлээж аваагүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг ******* оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Монгол Шуудан ХК-ний шуудангаас хүлээн авч уг тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар доорх үндэслэлээр Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

 

1. Шүүхийн *******/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолд “...******* хуурамч нотлох баримт гарган хамтран оролцож*******гийн хувьд хуурамч бичиг баримт ашиглаж өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, түүний хуульд авч байгаа тэтгэврийг халамж эсхүл өндөр насны тэтгэвэр гэж үзэж ялгамжтай хандах нь өрөөсгөл бөгөөд нийгмийн халамжийн тэтгэвэр ч төрөөс татвар төлөгч нар төлж бүрдүүлсэн мөнгө учир хуурамч бичиг баримт ашиглаж тэтгэвэр авч байгааг гэмт хэрэг биш гэж дүгнэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх дүгнэж байна,******* өндөр насны тэтгэвэр тогтоолгон нийгмийн халамжийн тэтгэвэр буюу *******,769, төгрөг авсан байна гэж дүгнэлээ, шүүгдэгч *******г хуурамч бичиг баримт ашиглаж бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэврийн үйлчилгээ авсан гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ, иймд өмгөөлөгчийн зүгээс гаргасан дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ...” гэжээ.

Гэтэл уг гэмт хэрэг үйлдэгдэн гарсан цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Их Хурлаас 199 оны дугаар сарын 1-ний өдөр батлан гаргасан “ Нийгмийн даатгалын тухай” хуулийн 1 дугаар зүйлд

“нийгмийн даатгалын сан" гэж ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг,

"тэтгэвэр" гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг,

"тэтгэмж" гэж хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгө гэж тус тус хуульчилсан бөгөөд 199 оны 06 дугаар сарын 07-ны өдөр баталсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухайн хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино, мөн хуулийн дугаар зүйлд Тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байна...Өндөр насны тэтгэвэр,..тэтгэмжийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэмж нь хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсний болон амаржсаны, оршуулгын гэсэн төрөлтэй байна гэсэн.

 

Гэтэл 01 оны 01 дүгээр 19-ний өдөр батлагдсан Нийгмийн халамжийн тухай хуулийн .1.1,-д

"нийгмийн халамж" гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ,

дугаар зүйлд Нийгмийн халамжийн үйл ажиллагаа нь дараах төрөлтэй байна .1. Нийгмийн халамжийн тэтгэвэр, Нийгмийн халамжийн тэтгэмж, нийгмийн халамжийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээ,

Мөн хуулийн 7 дугаар зүйлд Халамжийн сангийн орлогын эх үүсвэрийг Улс, орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө, сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг банканд хадгалуулсны хүү, олон улсын байгууллага, гадаад улсаас өгсөн хандив, тусламж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж, бусад эх үүсвэрээс бүрдэнэ гэж тодорхойлж өгсөн юм.

Өөрөөр хэлбэл******* нь Нийгмийн даатгалын тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгодог Өндөр насны тэтгэвэр авсан нь холбогдох хууль тогтоомж, шүүгдэгчийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар тогтоогдсон атал миний үйлчлүүлэгч *******г Нийгмийн халамжийн тухай хуулийн .1.1-д "нийгмийн халамж" гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ, халамжийн үйл ажиллагааны төрөлд багтдаг зааснаар Нийгмийн халамжийн тэтгэврийг хууль бусаар авсан гэх гэмт хэрэг хамтран оролцон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 18.1 дугаар зүйлд заасан Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэх хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль бус шийдвэр юм.

Мөн Анхан шатны шүүх*******гийн хувьд хуурамч бичиг баримт ашиглаж өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, түүний хуульд авч байгаа тэтгэврийг халамж эсхүл өндөр насны тэтгэвэр гэж үзэж ялгамжтай хандах нь өрөөсгөл бөгөөд нийгмийн халамжийн тэтгэвэр ч төрөөс татвар төлөгч нар төлж бүрдүүлсэн мөнгө учир хуурамч бичиг баримт ашиглаж тэтгэвэр авч байгааг гэмт хэрэг биш гэж дүгнэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж дүгнэсэн бөгөөд Нийгмийн даатгалын сан нь хуульд зааснаар ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж тодорхойлсоор байхад төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр мөнгө гэж огт өөр хуулиар зохицуулдаг Нийгмийн халамжийн хуулиар буюу Нийгмийн халамжийн санг бүрдүүлдэг Улс, орон нутгийн төсвөөс олгох хөрөнгөтэй андуурч дүгнэсэн юм.

 

             . Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар

 

Эрүүгийн хуулийн 1. дугаар зүйлийн буюу Хууль ёсны зарчим хэсгийн дахь хэсэгт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, мөн хуулийн дугаар бүлгийн .1 дүгээр хэсэг Гэмт хэргийн ойлголт, шинж гэсэн хэсгийн дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй хэмээн хуульчилж өгсөн.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн .19 дүгээр зүйлийн 1.1, 1.8, 1.9-д заасныг буруу хэрэглэж******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан Өндөр насны тэтгэвэр авсан нь тогтоогдсоор байтал Эрүүгийн хуулийн 18.1 дугаар зүйлд заасан Нийгмийн халамжийн тухай хуулиар зохицуулагддаг Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийг төсөөтэйгээр хэрэглэж *******г гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож 0190081 дугаартай хэргээс *******гийн оролцсон Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

6. Прокурор Ш.Оюундарь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ:Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна. Шүүгдэгч*******, *******,******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас төрд хохирол учирсан нь шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл нь анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдсон. Мөн шүүх Эрүүгийн хуульд заасан хэргийн зүйлчлэл,  хэмжээнд багтааж шүүгдэгч нарт ял оногдуулж шийдвэрлэсэн нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн нийгмийн аюулын шинж  чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Иймд шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл тогтоогдохгүй, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ******* оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

7. Шүүгдэгч*******ийн өмгөөлөгч П.Өлзийбаяр: Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ******* оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолын*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

8. Шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Н.Энхжаргал: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар*******т холбогдох хэрэг нь нотлогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

9. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Х.Мандах: Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ******* оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

*******. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Л.Батбаяр: Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ******* оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож болгож өгнө үү гэв.

11. Шүүгдэгч*******гийн өмгөөлөгч Д.Уранчимэг: Давж заалдах шатны хуралдаанаар хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж байгаа учраас*******гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.1 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэсэн саналтай байгаа. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1. дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж,*******д ашигтай байдлаар шийдвэрлэж өгөөч гэсэн саналыг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч*******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Мандах нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

  1. Аймгийн Прокурорын газраас:
    1. Шүүгдэгч******* нь *******1 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд иргэн *******,******* нарын бүрдүүлж өгсөн гэх “... Б.Янжин гэдэг нэрээр архиваас сумын Чойбалсангийн нэгдэлд малчин байсан...”гэсэн нотлох баримт бүхий *******0 оны 1 дугаар сарын 1-ний өдрийн   дугаартай архивын тасгийн албан бичгийн хавсралтаар 7 хуудас бүхий хуурамч нотлох баримт бүрдүүлж, шүүхэд гаргаж өгсөн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, . дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

            Улмаар хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, анхан шатны шүүхээр ажилласан жил тогтоолгож, бодит байдлыг нууж нийгмийн нийгмийн халамжийн /тэтгэвэр/ үйлчилгээ авч төрд *******,769, төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, . дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

    1. Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Төрийн архивд ажиллах үедээ *******0 оны 11 дүгээр сард иргэн*******д Баянхонгор аймгийн Төрийн архиваас ...Б.Янжин... гэдэг нэрээр архиваас ... сумын Чойбалсангийн нэгдэлд малчин байсан...”гэсэн лавлагаа нотлох баримт бүхий *******0 оны 1 дугаар сарын 1-ний өдрийн   дугаартай архивын тасгийн албан бичгийн хавсралтаар 7 хуудас бүхий хуурамч нотлох баримтыг бүрдүүлэн  өгч улмаар иргэн******* нь *******1 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр хуурамч баримт бичгийг ашиглан хууль бусаар ажилласан жил тогоолгож нийгмийн халамж/тэтгэвэр/ авч төрд *******,769, төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, . дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
    2. Шүүгдэгч******* нь *******1 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр иргэн*******г Баянхонгор аймгийн Төрийн архиваас ...Б.Янжин... гэдэг нэрээр архиваас “... сумын Чойбалсангийн нэгдэлд малчин байсан...”гэсэн лавлагаа нотлох баримт бүхий *******0 оны 1 дугаар сарын 1-ний өдрийн   дугаартай архивын тасгийн албан бичгийн хавсралтаар 7 хуудас бүхий нотлох баримт зэргийг хуурамч гэдгийг мэдсээр байж *******0 оны 11 дүгээр сард Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн...” гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, . дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

             Улмаар хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, анхан шатны шүүхээр*******гийн ажилласан жил тогтоолгож, бодит байдлыг нууж нийгмийн нийгмийн халамжийн /тэтгэвэр/ үйлчилгээ авч төрд *******,769, төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, . дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд Аймгийн прокурорын газраас *******, *******,*******  нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.1 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг  хянан шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бодит байдлаар нь бүрэн гүйцэд үнэлээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан зэрэг нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй.

 

. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд тулгуурлан,  хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Хэрэгт:

  • мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч*******гийн “...утсаар ярьж байгаад дансыг аваад ,000,000 төгрөгийг******* гэх хүний данс руу шилжүүлээд мөнгө төгрөгийн боломж болохгүй байна 00,000 төгрөгийг мөнгөтэй болохоор өгье гээд 0 гаран хоногийн дараа 00,000 төгрөгийг Удвалцэцэгийн дансанд хийсэн...”/хх1/,
  • анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч*******гийн “…шүүгдэгч*******т ,00,000 төгрөг өгсөн...”/1хххх79/ зэрэг мэдүүлгүүд /анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/,
  • шүүгдэгч*******гийн эзэмшлийн Хаан банкны 0709 данснаас ******* оны 11 дүгэр сарын 7-ны өдөр  ,000,000 төгрөгийг, ******* оны 1 дугаар сарын 0-ны өдөр 00,000 төгрөгийг “Янжинсүрэн” утгатайгаар 076096******* дансанд шилжүүлсэн депозит хуулга/1хх 80-81/,
  • шүүгдэгч*******ийн “...Би Янжинсүрэнгээс ,00,000 төгрөгийг шүүхэд төлөөлөхөөр өмнөөс хүсэлтийг бичиж баримт бичгүүдийг өмнөөс бүрдүүлэх зорилгоор авсан...”
  • анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******гаас иш татаж асуусан “… Амар худалдааны төвөөс тор дүүрэн юм авч өгсөн үү…” гэсэн асуултад шүүгдэгч ******* нь  “…тухайн үед машинд хийсэн гэсэн би санахгүй байна.Тухайн үед машинд хийсэн ч байх магадлалтай...”/1хх1, хх76/ гэж хариулсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд авагдсан байна.

 

. Хэрэгт авагдсан “...Хаан банк дахь 0709 данснаас шүүгдэгч******* удаагийн үйлдлээр нийт ,00,000 төгрөгийг шүүгдэгч*******т шилжүүлсэн...” тогтоогдож байхад ******* оны 1 дугаар сарын 0-ны өдөр*******гээс Д.Удвалцэцэг рүү шилжүүлсэн 00,000 төгрөгийн баримтыг,  прокуророос анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн*******, ******* нарын /1хх1, хх76/ хоорондох  үйл баримтыг анхан шатны шүүх  шийтгэх тогтоолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дээрх үйл баримтуудад дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзэв.

. Шүүхээс шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

6. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 1-д   “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэжээ.

7. Гэтэл анхан шатны шүүх нь “...гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд Хаан банк дахь 0709 данснаас шүүгдэгч******* удаагийн үйлдлээр нийт ,00,000 төгрөгийг шүүгдэгч*******т шилжүүлсэн...” үйлдлийг “..шүүгдэгч******* нь өмгөөлөгчийн туслах*******т хуурамч нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгүүлэх хууль зүйн хэлбэрт оруулахын тулд түүнд ,000,000 төгрөг гаргаж өгсөн асуудлыг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ..” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн 7. дугаар зүйлийн агуулга, зарчимтай нийцэхгүй, шүүгдэгч*******ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэлээ.

8. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 18.1 дугаар зүйлд заасан “...Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах..” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг “...Хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан бол ..” гэж тодорхойлжээ.

    1. Гэтэл Нийгмийн халамжийн тухай хуулийн дугаар зүйлд "нийгмийн халамж" гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг” хэлнэ гэж , мөн хуулийн 1 дугаар зүйлд нийгмийн халамжийн тэтгэвэр нь “... Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно...” гэж өндөр насны тэтгэврээс ялгамжтай байдлаар тодорхойлсон байна.
    2. Нийгмийн даатгалын тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор хуурамч бичиг баримт бүрдүүлэн төрд *******,769, төгрөгийн хохирол учруулсан шүүгдэгч*******,*******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлэх нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж, гэмт хэргийн нөхцөл байдалтай илүү нийцэх юм.

9. Шүүгдэгч******* давж заалдах шатны шүүхэд: “... намайг Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 18.1 буюу нийгмийн халамжийн үйлчилгээг хууль бусаар авах, мөн эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлд зааснаар хуурамч баримт бичиг мөн болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгөх гэсэн гэмт хэрэгт буруутай гэж үзсэн. Мөн миний хувьд нийгмийн халамжийн үйлчилгээг авч өөртөө хэрэглээгүй учраас тухайн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.Иймд надад холбогдох хэргийг хянан үзэж хөнгөрүүлж, хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэсэн агуулгаар гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч******* нь Өмгөөллийн тухай хууль,  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гарсан журамд зааснаар өмгөөлөгчийн туслах /мэргэжлийн дадлага/-аар ажиллах хугацаандаа үйл ажиллагаанд хориглосон үйлдлийг гүйцэтгэж, шүүгдэгч *******гийн гаргаж өгсөн Баянхонгор аймгийн Төрийн архиваас “..Б.Янжин гэдэг нэрээр архиваас сумын нэгдэлд малчин байсан гэсэн лавлагаа нотлох баримт бүхий *******0 оны 1 дугаар сарын 1-ний өдрийн дугаартай архивын тасгийн албан бичиг хавсралтаар 7 хуудас бүхий нотлох баримт..” зэргийг хуурамч гэдгийг мэдсээр байж хууль зүйн хэлбэрт оруулж, *******0 оны 1 дугаар сарын 8-ний өдөр  Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, энэ үйлдлийн хариуд ,00,000 төгрөгийг шүүгдэгч*******гээс хүлээн авч, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, үйлдлээрээ нэгдэж, хуурамч бичиг баримт ашиглаж, төрд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус хамтран оролцсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул “...өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах...” агуулгаар гаргасан гомдлыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Харин шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч В.Мандах нар давж заалдах шатны шүүхэд: “...  анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн .19 дүгээр зүйлийн 1.1, 1.8, 1.9-д заасныг буруу хэрэглэж******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан Өндөр насны тэтгэвэр авсан нь тогтоогдсоор байтал Эрүүгийн хуулийн 18.1 дугаар зүйлд заасан Нийгмийн халамжийн тухай хуулиар зохицуулагддаг Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийг төсөөтэйгөөр хэрэглэж *******г гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тул тус хэргээс *******гийн оролцсон Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул тодорхой байдлаар дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй болохыг дурдав.

 

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөр эрхэлтийг дэмжих тухай дугаар зүйлийн .1.9.-д "...малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг өндөр насны тэтгэвэр авах эрхтэй...” гэж зааснаар хууль тогтоогчоос 017 оны ******* дугаар сарын 09-ний өдөр  Нийгмийн даатгалын сангаас  тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн . дүгээр зүйлийн 7.-д “...нийт 0-иос доошгүй жил, үүнээс 1 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 0 нас хүрсэн бол...” гэж өөрчлөлт оруулснаас үзэхэд шүүгдэгч*******г Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүйг анхаарах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх нь хэргийн нөхцөл, үйл баримтын хүрээнд хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг нэг мөр тогтоож, хэргийг прокурорт буцаах эсэх, эцэслэн шийдвэрлэх эсэхийг шалгах шаардлагатай гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч*******гийн нэрийг  “...Б.Янжиндулам...”/хх*******-*******6/ гэж зөрүүтэй бичиж хайнга хайхрамжгүй алдаа гаргахгүй байхыг тэмдэглэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан тул хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэснийг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1. -т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ******* оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн *******/ШЦТ/ дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.-д зааснаар шүүгдэгч*******, *******,******* нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  
  3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.