Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 312/шш2026/00774

 

 

 

 

 

 

2026 03 04 312/ШШ2026/00774

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо ******* ******* ******* байр, ******* ******* 5 байрлах ******* ХК /регистрийн дугаар *******, утас: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, багийн тоотод оршин суух овогт /регистрийн дугаар:, утас: /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 11 270 680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...М. нь 2024 оны 05-р сарын 22-ний өдөр ******* тай ЗГ 1705242760 тоот Зээл болон барьцааны гэрээг байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Мөн Зээлийн эрх бүхий карт эзэмшигч М. нь тус тай 2024 оны 05-р сарын 22-ны өдөр дугаар 354115909292727 тоот Кредит картйн гэрээ байгуулан 9,630,000 төгрөгийг сарын бэлэн бус гүйлгээний 2%, бэлэн гүйлгээний 3,5%, эрх хэтрүүлсний 2%, хугацаа хэтрүүлсний 1% хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зарцуулалтыг хийсэн байна. Зээлдэгч М. нь ЗГ 1705242760, 354115909292727 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 158 хоног хугацаа хэтрүүлэн ыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 11-р сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: 11,270,680.37 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* инд олгуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч М. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие М. нь ******* ХК-с нэхэмжилж байгаа 11 270 680 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч М.т холбогдуулан 11 270 680 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М. нь ******* ХК-ийн нэхэмжилсэн 11 270 680 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ХК-ийн нэхэмжилсэн 11 270 680 төгрөгийг хариуцагч М. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 97,640.5 төгрөг, төрийн сангаас 97,640.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА