Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 312/шш2026/00780

 

 

 

 

 

 

 

 

2026 03 04 312/ШШ2026/00780

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: аймаг Баян-Өндөр сум 4 дүгээр баг 4 дүгээр хороолол, өргөн чөлөө 2 гудамж, ******* банк ХК-ийн бизнесийн ******* /регистрийн дугаар *******, утас: 99027679/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймаг, сум баг тоотод оршин суух Боржигин овогт /регистрийн дугаар: , утас:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 12 999 624 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн бизнесийн ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Отгонбаяр овогтой нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдор ******* банктай ЗГ4005186763 тоот цалингийн гэрээ байгуулж 18,880,000.00 (арван найман сая найман зуун наян мянган) төгрөгийн зээлийг жилийн 17,4 (арван долоо аравны дөрөв) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай зээл авсан. Отгонбаяр овогтой  нь 314005186763 тоот гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 95 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 12-р сарын 05-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,999,624.33 (арван хоёр сая есөн зуун ерэн есөн мянга зургаан зуун хорин дөрвөн төгрөг гучин гурван мөнгө) төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* банкинд олгуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч О. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие О. нь ******* банк ХК-ийн бизнесийн *******ийн нэхэмжилж байгаа 12 999 624 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн бизнесийн ******* нь хариуцагч О.т холбогдуулан 12 999 624 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч О. нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* банк ХК-ийн бизнесийн *******ийн нэхэмжилсэн 12 999 624 төгрөгийг хариуцагч О. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.ээс 111,472 төгрөг, төрийн сангаас 111,472 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-ийн бизнесийн *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА