| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2026/00038/И |
| Дугаар | 312/шш2026/00835 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 312/шш2026/00835
2026 03 09 312/ШШ2026/00*******35
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг ******* дугаар *******, ******* ******* байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар 620761*******/ утас:*******6*******51**************3, *******92**************192/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян- сум баг, ******* тоотод оршин суух овогт /регистрийн дугаар АД*******4011215, утас: 99*******73*******34/,
Нэхэмжлэлийн шаардлага: 7 *******5******* 976 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ХК нь Б.тай 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулсан. Гэвч Б. нь мөнгөө төлөхгүй, зээлийн гэрээний үүрэг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс зөрчигдөж эхэлсэн тул 6000366*******39 тоот "Цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,613,909 төгрөг, хүү 1,190,563 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,504 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 7,*******5*******,976 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...*******иний бие Б. ******* ******* ХК-с нэхэмжилж байгаа 7 *******5******* 976 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.д холбогдуулан 7 *******5******* 976 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 7 *******5******* 976 төгрөгийг хариуцагч Б. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ас 70,347 төгрөг, төрийн сангаас 70,347 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА