Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 312/шш2026/01033

 

 

 

 

 

 

2026 03 26

312/ШШ2026/01033

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг *******3 тоотод оршин суух ******* овогтой ******* ******* /регистрийн дугаар: *******, утас:*******/-ийн хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Өв хүлээн авах хугацаа сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.*******

Гэрч Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг -р хороолол 1-р байр, тоот 4.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөлгч нь миний төрсөн эцэг ******* овгийн ******* // нэр дээр байдаг өмч байлаа. Энэ 2 өрөө байрыг 2020 онд худалдаж авсан ба эх талийгаач Н.ийн өмчлөлд байсан. Ээж Н. маань // 2022-04-0-ны өдөр зүрхний өвчний учир нас барсан. Эцэг Г. өмчлөлд 2023-12-14-ний дээрх байр шилжиж ирсэн.Ээж, аав хоёр маань 1989.01.03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 01 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан байдаг. Төрсөн эцгээс минь өвлөгдөн үлдсэн Бүрэнбүст баг -1- тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг охидууд бид эцгийнхээ захиснаар том охин болох Б.******* миний өмчлөлд үлдээхээр дүү Б.*******тай ярилцсан. Аавын маань захиас, дүү Б.*******гийн саналыг хүндэтгэн -1- тоот орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар хөөцөлдөж байна. Эцэг Г. хууль ёсны өвлөгч гэдгийг тогтоолгож ир." гэж Орхон аймгийн Улсын бүртгэлийн газраас шаардаж байна. Энэ талаар наториатад хандахад "шүүхээр өвлөх эрхээ сэргээлгэж, шүүхийн шийдвэр гаргуул гэж зөвөлгөө өгсөн. Иймд эцэг Г. хууль ёсны өвлөгч нь том охин Б.******* гэдгийг тогтоож, миний өв нээх хугацааг сэргээлгэхээр өргөдлийн шаардлага гаргаж байна. Өргөдлийн шаардлага: эцэг Г.г нас барсны дараа охидууд бид өв нээлгэх тухай хүсэлтийг 1 /нэг/ жил хуулийн хугацаанд наториатад хүсэлт өгөөгүй шалтгаан нь дүү Б.*******тайгаа ярилцаад Б.******* намайг бичиг баримтаа хөөцөлдөөрэй" гэсэн болохоор, миний охин өвчний улмаас Улаанбаатар хот руу эмчилгээнд олон удаа явж байгаа. Одоо ч эмчилгээнд явсаар л байна. Бичиг баримтуудаа хөөцөлдөх 1 /нэг/ жилийн хугацааг хэтрүүлжээ. Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-тзааснаар Г.г нас барснаас хойш уг эд хөрөнгийг хүүхдүүд бид эзэмдэн авч, хадгалсаар байна. Б.******* би хүүхдээ удаан хугацаанд эмчилгээ хийлгээд өв нээлгэх хүсэлтээ хугацаанд нь гаргаж чадаагүй, тууштай хөөцөлдөөгүй хүндэтгэн үзэх шалтгаантай юм. Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хүгацааг шүүх сунгаж болно..." гэж заасны дагуу эцэг Г.******* өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум -1- тоот байршилтай, 4.3 м.кв хэмжээтэй, 2 өрөө байрны өв нээх хугацааг сунгаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-6-7/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-8/, нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-9-10/, төрөл садангийн лавлагаа /хх-11/, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт /хх-43/, амбулаториор эмчлүүлэгсдийн картны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-44-0/, рентген зураг /хх-1-4/, эмчийн үзлэгийн хуудас, илгээх бичиг /хх-6-7/ зэрэг баримтуудыг өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Б.******* нь өөрийн эцэг Г.******* өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум -1- тоот байршилтай, 4.3 м.кв хэмжээтэй, 2 өрөө байрны өв хүлээн авах хугацааг сунгуулах-аар хүсэлт гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Б.******* хүсэлтийн үндэслэлээ: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг -р хороолол, 1-р байр, тоот 4.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөлгч нь миний төрсөн эцэг Г.******* нэр дээр байдаг өмч юм. Энэ байрыг 2020 онд худалдаж бөгөөд эх Н.ийн өмчлөлд байсан. Ээж маань 2022 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр нас барсан тул эцэг Г. өмчлөлд шилжсэн. Ээж, аав хоёр маань 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 01 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан байдаг. Төрсөн эцгээс минь өвлөгдөн үлдсэн Бүрэнбүст баг -1- тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг охидууд бид эцгийнхээ захиснаар том охин болох Б.******* миний өмчлөлд үлдээхээр дүү Б.*******тай ярилцсан. Гэтэл миний охин өвчний улмаас Улаанбаатар хот руу эмчилгээнд олон удаа явж байсны улмаас өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн байна. Иймд миний эцэг Г.******* өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум -1- тоот байрны өв хүлээн авах хугацааг сунгаж өгнө үү... гэж тодорхойлжээ.

 

3. Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 28 дугаар зүйлийн 28.2.-т энэ хуулийн 28.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 28.3.-т Энэ хуулийн 28.1, 28.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ, 28.4.-д Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно... гэж заасан бөгөөд Б.******* шаардах эрхтэй байна.

4. Б.Солонгын эцэг ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээ, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч Б.*******гийн мэдүүлгээр нотлогдож байна.

. Талийгаач ******* нь хоёр хүүхэдтэй бөгөөд охин Б.******* нь өв хүлээн авахаас татгалзаж, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг -р хороолол 1-р байрны тоот 4.3 м.кв талбайтай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өвлөх эрхээс татгалзсаныг Орхон аймгийн тойргийн нотариатч Б.Энхчимэг 2026 оны 03 дугаар сарын 2-ны өдрийн 0094 дугаартай Өв хүлээн авахаас татгалзсан хүсэлтийг тус тус бүртгэсэн байна. /хх-43 дахь тал/

6. Хүсэлт гаргагч Б.******* нь 202 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 202 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд охин Г.Заяамандахыг эмчилүүлсэн байх ба энэ хугацаанд эцэг ******* ******* нэр дээрх Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг -р хороолол 1-р байрны тоот үл хөдлөх эд хөрөнгийн өв хүлээн авах хугацааг өнгөрүүлсэн болох нь нотлогдож байна.

7. Иймд хүсэлт гаргагч Б.******* нь өөрийн эцэг ******* ******* нэр дээрх Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг -р хороолол 1-р байр тоот үл хөдлөх эд хөрөнгийн өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн байх тул өв хүлээн авах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

8. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.-д заасныг баримтлан Б.Солонгын, эцэг ******* ******* өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг -р хороолол 1-р байрны тоот /Ү-210101446/ үл хөдлөх эд хөрөнгийн Өв хүлээн авах хугацааг сунгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Солонгын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА