Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 304/ШШ2026/00309

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******-******* дүүрэг, ** дугаар хороо, С******* ******* М******* ******* гудамж, *** байр ******* ******* ******* ** давхарт байрлах ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б****** аймаг, Б***** сум, ** дүгээр баг, , М, ** гудамж,**  тоотод оршин суух Ж.От холох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,045,481.58 /нэг сая дөчин таван мянга дөрвөн зуун наян нэгэн төгрөг тавин найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 304/2026/00258/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ф ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: " Богд Ф ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч Ж.О зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холож байсан. Зээлдэгч Ж.О нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 56615 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-12798 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 732,835.25 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 257, 121.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 40,524.73 төгрөг, нотариатын зардалд 15,000 төгрөг, бүгд 1,045,481.58 (нэг сая дөчин таван мянга дөрвөн зуун наян нэгэн төгрөг тавин найман мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Ж.Оаас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.От холох 1,045,481.58 /нэг сая дөчин таван мянга дөрвөн зуун наян нэгэн төгрөг тавин найман мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ж.О нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.От холох 1,045,481.58 /нэг сая дөчин таван мянга дөрвөн зуун наян нэгэн төгрөг тавин найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 14,821 (арван дөрвөн мянга найман зуун хорин нэг) төгрөг, хариуцагч Ж.Оаас 14,821 (арван дөрвөн мянга найман зуун хорин нэг) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА