| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00260/И |
| Дугаар | 304/ШШ2026/00310 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 304/ШШ2026/00310
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, ** дугаар хороо, Ж*******ны гудамж, *** тоотод байрлах М******* Ю******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б*** аймаг, Б***** сум, ** дүгээр баг, Р******* баг, **-**** тоотод оршин суух Н.М*******д холбогдох
Хүсэлтийн шаардлага: 287,410.03 /хоёр зуун наян долоон мянга дөрвөн зуун арван төгрөг гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай хүсэлтийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* Ю******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Н.М******* нь 2024.12.13, 2025.06.18-ний өдрийн 53039 дугаартай цахим эээлийн гэрээ байгуулж Хаан банкны 5286127796 тоот дансанд 210.000 төгрөгний зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Н.М*******, удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 94052588 дугаараар холбоглож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно гэжээ.
Хариуцагч Н.М******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* Ю******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.М*******д холбогдох 287,410.03 /хоёр зуун наян долоон мянга дөрвөн зуун арван төгрөг гурван мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.М******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М******* Ю******* к******* ББСБ ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч Н.М*******д холбогдох 287,410.03 /хоёр зуун наян долоон мянга дөрвөн зуун арван төгрөг гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.М******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 4,637 (дөрвөн мянга зургаан зуун гучин долоо) төгрөг, хариуцагч Н.М*******гөөс 4,637 (дөрвөн мянга зургаан зуун гучин долоо) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА