Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 304/ШШ2026/00312

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, НҮБ-ын гудамж, ** МТ өөрийн байранд байрлах Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, Б***** сум, ** дугаар баг, Х******* **-** гудамж, * тоотод оршин суух Д.Б*******ад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,330,700.51 /хоёр сая гурван зуун гучин мянга долоон зуун төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 304/2026/00264/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б******* нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манай компанитай БҮГ-0351/24+01 тоот "Гар утас, төхөөрөмж зээлээр худалдах гэрээ" байгуулан Samsung A55 маркийн гар утсыг урьдчилгаа төлбөргүйгээр 2024 оны 09 сарын 28-ны өдрөөс 2025 оны 08 сарын 28-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 164,900 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч Д.Б******* нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 1,553,800.34 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд үндсэн төлбөр 1,553,800.34 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 776,900.17 төгрөг, нийт 2,330,700.51 төгрөгийг Д.Б*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б*******ад холбогдох 2,330,700.51 /хоёр сая гурван зуун гучин мянга долоон зуун төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Б******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б*******ад холбогдох 2,330,700.51 /хоёр сая гурван зуун гучин мянга долоон зуун төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Б******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 26,121 (хорин зургаан мянга нэг зуун хорин нэг) төгрөг, хариуцагч Д.Б*******аас 26,121 (хорин зургаан мянга нэг зуун хорин нэг) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА