Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 304/ШШ2026/00314

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, ******* ******* ******* **** тоотод байрлах, Х******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, Г******* сум, ** дугаар баг, **-*** тоотод оршин суух, Ж.А*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,674,038.78 /хоёр сая зургаан зуун далан дөрвөн мянга гучин найман төгрөг далан найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.А******* нь Х******* Инвест ББСБ ХХК-тай 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр №1126130111003199 тоот "Барьцаат зээлийн гэрээг байгуулан 2,326,100 төгрөгийг жилийн 46.8%, сарын 3.9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч Ж.А*******тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Талуудын хооронд байгуулсан №1126130111003199 тоот "Барьцаат зээлийн гэрээ"-ний 4.1.3-т "Зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгчид учруулсан хохирлыг нэхэмжлэх, хохирлыг төлүүлэх, гэрээний 5.2.2-т зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн хүү, болон алданги төлөх үүрэгтэй, гэрээний 5.2.3-т зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй бол барьцаалж авсан эд зүйлийг үнэлүүлэн буцаан өгч, зөрүүг төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна. Зээлдэгчийн Х******* Инвест ББСБ ХХК-тай 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр №1126130111003199 тоот "Барьцаат зээлийн гэрээ"-ний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нийт 2,674,038.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.А******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.А*******д холбогдуулан 2,674,038.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.А******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Х******* ******* ББСБ ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.А*******д холбогдох 2,674,038.78 /хоёр сая зургаан зуун далан дөрвөн мянга гучин найман төгрөг далан найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.А******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,735 /тавин долоон мянга долоон зуун гучин тав/ төгрөгөөс 28,867.5 /хорин найман мянга найман зуун жаран долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 28,867.5 /хорин найман мянга найман зуун жаран долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Ж.А*******гаас 28,867.5 /хорин найман мянга найман зуун жаран долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х******* ******* ББСБ ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ