| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2026/00324/И |
| Дугаар | 304/ШШ2026/00313 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 304/ШШ2026/00313
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг, ** дүгээр хороо, ******* ар хороолол, Х******* М*******, *** давхрын хэсэгт байрлах, П******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б****** аймаг, Х*******-Ө******* сум, ** дүгээр баг, С ** дугаар гудамж, **** тоотод оршин суух, М.Өд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,017,629.78 /хоёр сая арван долоон мянга зургаан зуун хорин есөн төгрөг далан найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П******* ф******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ө // нь 2024 оны 10 дугаар сарын 18-нд 860,000 эрх тогтоолгон 60 хоногийн хугацаанд 2 хуваан эргэн төлөх нөхцөлөөр 114649 тоот зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Одоогийн байдлаар 465 хоног хугацаа хэтэрсэн. Манайхаас 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн холбогдож утас нь холбогддог хэдий ч утсаа авдаггүй байсан. Мөн нөхөр 85444482 гэх дугаар бүртгүүлсэн ч огт холбогдох боломжгүй байсаар ирсэн. 2025 оны 09 дүгээр сарын 05-наас хойш идэвхтэй холбогдож эхэлсэн, байнга хугацаа тохирдог байсан боловч төлөлт хийгээгүй. 2025 оны 12 дугаар сарын 02-оос хойш зээл хөөцөлдөөд зээлээ хаахаар хугацаа тохирсон удаа дараа хугацаагаа зөрчсөн тул нийт 2,017,629.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Өд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П******* ф******* ББСБ ХХК нь хариуцагч М.Өд холбогдуулан 2,017,629.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Ө нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч П******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Өд холбогдох 2,017,629.78 /хоёр сая арван долоон мянга зургаан зуун хорин есөн төгрөг далан найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Ө нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,232 /дөчин долоон мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгөөс 23,616 /хорин гурван мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 23,616 /хорин гурван мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийг, хариуцагч М.Өаас 23,616 /хорин гурван мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч П******* ф******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ