| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2026/00137/И |
| Дугаар | 304/ШШ2026/00198 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 304/ШШ2026/00198
| 2026 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 304/ШШ2026/00198 | Булган аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Хариуцагч: Булган аймаг, С******* сум, ***** гэх газарт оршин суух, Б.З*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 41,304,533.5 /дөчин нэгэн сая гурван зуун дөрвөн мянга таван зуун гучин гурван төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х******* х******* б*******” ХК-ийн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Б.З*******аас 41,304,533.5 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.З******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х******* х******* б*******ны нэхэмжисэн 41,304,533.5 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х******* х******* б*******” ХК нь хариуцагч Б.З*******т холбогдуулан 41,304,533.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.З******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч “Х******* х******* б*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.З*******т холбогдох 41,304,533.5 /дөчин нэгэн сая гурван зуун дөрвөн мянга таван зуун гучин гурван төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.З******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,473 /гурван зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун далан гурав/ төгрөгөөс 182,237 /нэг зуун наян хоёр мянга хоёр зуун гучин долоо/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 182,237 /нэг зуун наян хоёр мянга хоёр зуун гучин долоо/ төгрөгийг, хариуцагч Б.З*******аас 182,237 /нэг зуун наян хоёр мянга хоёр зуун гучин долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ