| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2026/00050/И |
| Дугаар | 304/ШШ2026/00212 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 304/ШШ2026/00212
2026 оны 03 сарын 02 өдөр | Дугаар 304/ШШ2026/00212 | Булган аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дун******* анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О******* аймаг Б*******-Ө******* сум Б*******цагаан баг ** дүгээр гудамж **тоотод оршин суух, М.Г*******-О******* нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: О******* аймаг, Б*******-Ө******* сум, Х******* баг, ** тоотод оршин суух, У.Д******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Т******* сум, Ж багт байрлах, “М г к” ХХК-ийн захирал Б.Б,
Хариуцагч: Булган аймаг, Т******* сум, Ж багт оршин суух, У.Тэ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 15,279,382 /арван таван сая хоёр зуун далан есөн мянга гурван зуун н******* хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2025/00466/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Г*******-Од
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
“М.Г*******-Од, У.Д******* нар нь “М г к” ХХК-ийн захирал Б.Б, У.Тэ нарт холбогдуулан 15,279,382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.Нэхэмжлэгч М.Г*******-Од, У.Д******* нар нь хариуцагч Б.Б, У.Тэ нарт зээлсэн 13,000,000 төгрөг, хүү 2,279,382 төгрөг нийт 15,279,382 төгрөгийг 2024 онд Б.Бд 30,000,000 төгрөгөөр ковш зарсан. Мөнгийг нь авч чадахгүй явсаар байгаад хавар болсон. Хавар нь мөнгөө авъя гээд очсон. Палк мод гаргаж өгөх гэсэн чинь түлшний мөнгө байхгүй, гарал үүсэл авах гэсэн чинь мөнгөгүй байна мөнгө байвал олоод өгөөч гэхээр нь 8,000,000 төгрөг олж өгсөн. Дараа нь модоо унагаасан байгаа түлшний мөнгөгүй болчихлоо энэ модоо орж ирэхээр миний мөнгийг төлөөд дуусгана гэхээр нь өөрийн төрсөн ээжээр тэтгэврийн зээл авхуулж 4,000,000 төгрөг өгсөн. Дахиад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь үхэр зарж мөнгө өгсөн. Нийт 13,000,000 төгрөг өгсөн одоо хүртэл мөнгөө авч чадахгүй байгаа. Иймд хүү нэмэгдээд 15,279,382 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
2.Хариуцагч Б.Б, У.Тэ нар нь М.Г*******-Одоос 13,000,000 төгрөг аваагүй, Дархан-Уул аймгийн иргэн н.С гэдэг хүнээс М.Г*******-Од нь өөрийнхөө данс руу аваад шилжүүлсэн. Н.С мөнгөө авъя гэж надаас нэхсэн тул 6,000,000 төгрөгийг өгсөн. М.Г*******-Одтой хүүтэй мөнгөний талаар албан ёсны гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн У.Д*******, Б.Б нарын хооронд “Зээлийн гэрээ” байгуулагдсан байна. Гэвч зээлийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно /хэргийн 8-р хуудас/,
-2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Т /****/-ийн /*****/ тоот данснаас У.Тэын /******/ тоот данс руу 4,092,000 төгрөг шилжүүлсэн баримт /хэргийн 9-р хуудас/,
-У.Д*******ын /Хаан банкны-*********/ тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 12-15-р хуудас/,
Хариуцагч Б.Б, У.Тэ нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний дунд ковш болон мөнгөний тооцоо байгаа гэсэн хэдий ч яг хэдэн төгрөгийн тооцоо байгаа талаар тодорхой дурдаагүй. Нэхэмжлэгч нараас нэхэмжилж байгаа 6,000,000 төгрөгийг өөр хүнд төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх байдлаар хариу тайлбараа ирүүлсэн байна. Гэвч хариуцагч нар нь татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй боловч тэр талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч талаас хариуцагч нарт бэлнээр болон дансаар нийт 12,092,000 төгрөгийн гүйлгээ хийж мөнгө шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн баримт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Б.Б, У.Тэ нараас 12,092,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Г*******-Од, У.Тэ нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,187,382 төгрөгт холбогдох хэсгийг хүү төлөхөөр харилцан тохиролцож байгуулсан хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл хийгдээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг баримтлан хариуцагч “М г к” ХХК-ийн захирал Б.Б, У.Тэ нараас 12,092,000 /арван хоёр сая ерэн хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Г*******-Од, У.Тэ нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,187,382 /гурван сая нэг зуун н******* долоон мянга гурван зуун н******* хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.347 /хоёр зуун гучин дөрвөн мянга гурван зуун дөчин долоо/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “М г к” ХХК-ийн захирал Б.Б, У.Тэ нараас 208,422 /хоёр зуун найман мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ