Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 304/ШШ2026/00305

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б****** аймаг, С******* сум, С******* ******* гэх газарт оршин суух Б.Н*******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Охин О.С*******ыг үрчилсэн шийдвэрийг хүчингүй болгож, охин О.С*******ыг эх Б.Н******* миний асрамжид шилжүүлэх тухай 304/2026/00153/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Н******* нь үрчлэлт хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Б.Н******* нь сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, Улаанбаатар хотын иргэн Ц.С*******, Ш.А******* нарт охин С*******ыг үрчлүүлэн С******* сумын Засаг даргын 2024.09.26-ны А/84 дүгээр захирамжаар баталгаажуулсан билээ.

Одоо би өөрийн охин С*******ыг өөр дээрээ буцаан авч үрчлэлтийг цуцлах хүсэлт гаргасан тул мөн сумын Засаг даргын захирамжаар өмнө гаргасан үрчлэлт баталсан захирамжийг хүчингүй болгосон боловч Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар үрчлэлтийг хүчингүй болгох эрхийг шүүх хэрэгжүүлэх учир шүүхэд хандаж байна.

Мөн үрчлэлтийг хүчингүй болгосонтой холбогдуулан Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн дагуу шүүхийн шийдвэрээр эх Б.Н******* миний асрамжид буцаан шилжүүлэх хүсэлтэй байгаа тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.

Одоо охин С*******о нь эх Б.Н******* миний асрамжид байгаа бөгөөд би өөрөө хүсэлт гаргаж охиноо буцааж авсан болно.

Миний охин С*******ыг үрчлэн авсан Ц.С*******, Ш.А******* нар нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, болон бусад хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй болно.

Нэхэмжлэлийг анх Ц. С******* шүүхэд гаргаж байсан боловч хүүхдийн байгаа газрын шүүхэд гаргах, эцэг эхийн байгаа газрын шүүхэд гаргах гэх мэтээр хүлээн авахаас татгалзаж Төв аймаг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхээр явсаар байгаад хамгийн сүүлд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 304/Ш32025/03242 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдсэн билээ. Уг захирамжийн агуулга нь нэхэмжлэгч нь шүүхийн онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах журмыг зөрчсөн гэж үзсэн бөгөөд миний бие нэхэмжлэл гаргахаар болсон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугааp зүйлийн 133.1.4 дэх заалт, 145 дугаар зүйлийн дагуу Ц.С*******, Ш.А******* нарыг гуравдагч этгээдээр оролцуулж миний нэхэмжлэлээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Миний нэхэмжлэлийг хянан үзэж, С*******ыг үрчилсэн С******* сумын Засаг даргын 2024.09.26-ны А/84 дүгээр захирамжийг хүчингүй болгож, охин С*******ыг төрүүлсэн эх Б.Н******* миний асрамжинд буцаан шилжүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Ц.С******* хариу тайлбартаа: Ц.С*******, Ш.А******* бид хоёрын зүгээс үрчилж авсан охин С*******оог төрүүлсэн ээж болох Б.Н*******д нь буцааж өгөхөд нь татгалзах зүйлгүй болно гэв.

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,

-Нэхэмжлэгч Б.Н*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,

-Булган аймгийн С******* сумын Засаг даргын 2024 оны 09 сарын 26-ны өдрийн А/84 дугаар Хүүхэд үрчлэн авах, үрчлүүлэх тухай /хэргийн 6-р хуудас/,

-Булган аймгийн С******* сумын С*******-Овоо багийн Засаг даргын 2025 оны 10 сарын 09-ний өдрийн 06/21 тоот тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/,

-Итгэмжлэл /хэргийн 11-р хуудас/,

3.Гуравдагч этгээдээс шүүхэд хариу тайлбар /хэргийн 21-р хуудас/-ыг гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Номинузлын нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч нь Миний бие Б.Н******* нь сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, Улаанбаатар хотын иргэн Ц.С*******, Ш.А******* нарт охин С*******ыг үрчлүүлэн С******* сумын Засаг даргын 2024.09.26-ны А/84 дүгээр захирамжаар баталгаажуулсан билээ.

Одоо би өөрийн охин С*******ыг өөр дээрээ буцаан авч үрчлэлтийг цуцлах хүсэлт гаргасан тул мөн сумын Засаг даргын захирамжаар өмнө гаргасан үрчлэлт баталсан захирамжийг хүчингүй болгосон боловч Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар үрчлэлтийг хүчингүй болгох эрхийг шүүх хэрэгжүүлэх учир шүүхэд хандаж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Нэхэмжлэгч Б.Н******* нь 2016 онд охин Н.С*******ыг төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд үрчлэхийн өмнө болон үрчилсэний дараах бүртгэл зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2024 онд охин Н*******ын С*******ыг Цагааны С*******, Шагдарсүрэнгийн А******* нарт үрчлүүлсэн болох нь Булган аймгийн С******* сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/84 дугаар Хүүхэд үрчлэн авах, үрчлүүлэх тухай захирамжаар тогтоогдож байна.

 

Гуравдагч этгээд Ц.С******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа охин Н.С*******оог 2024 онд үрчилж авсан. Үрчилж авсан охин Н.С*******оог төрүүлсэн ээж болох Б.Н*******д нь буцааж өгөхөд нь татгалзах зүйлгүй гэх хариу тайлбарыг гаргасан байна.

 

Охин Н.С*******оо нь төрүүлсэн эхийн хамт амьдарч байгаа болох нь Булган аймгийн С******* сумын С*******-Овоо багийн Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хүүхэд өөрөө ээжтэйгээ хамт амьдрахыг хүсэж байгаа байдал зэргийг харгалзан үзээд Булган аймгийн С******* сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/84 дугаартай Хүүхэд үрчлэн авах, үрчлүүлэх тухай захирамжийг хүчингүйд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэх журамтай. 2016 онд төрсөн охин Н.С*******ийг өсөж хүмүүжих ахуй нөхцөлийн болон хайр халамж шаардагдах онцлог, хүүдхүүдийн нас, ээнэгшсэн, дассан нөхцөл байдал зэргийг харгалзан эх Б.Н*******ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

  

5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь заалт, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь заалтад зааснаар Булган аймгийн С******* сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/84 дугаартай Хүүхэд үрчлэн авах, үрчлүүлэх тухай захирамжийг хүчингүйд тооцсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар 2016 онд төрсөн охин Н.С*******ыг эх Б.Н*******ын асрамжид үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ