| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2026/00131/И |
| Дугаар | 304/ШШ2026/00233 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 304/ШШ2026/00233
| 2026 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 304/ШШ2026/00233 | Булган аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, * дугаар баг, ** дугаар гудамж, * тоотод оршин суух Д.Б*******ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 863,363 /найман зуун жаран гурван мянга гурван зуун жаран гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.Б******* нь "М******* ББСБ” ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн мобиком үүрэн телефоны ***** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Д.Б******* нь уг гэрээний үндсэн дээр 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 2 удаагийн хүсэлтээр нийт 650,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Д.Б******* нь нийт 134,450 төгрөг төлсөн нь үндсэн зээлийн үлдэгдлээс 109,252 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрөөс 23,566 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 1,632 төгрөг тус бүр хасагдсан ба дахин төлөлт хийгээгүй тул "М******* ББСБ" ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд "ашиглалтад байхгүй" байх ба холбоо тогтоох боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Д.Б*******ын нийт зээлийн үлдэгдэл нь 863,363 төгрөг, үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 540,748 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 269,595 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 53,020 төгрөг байна. Д.Б******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "М******* ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 863,363 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна“ гэжээ.
Хариуцагч Д.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК нь хариуцагч Д.Б*******ад холбогдуулан 863,363 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б*******ад холбогдох 863,363 /найман зуун жаран гурван мянга гурван зуун жаран гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,271 /хорин таван мянга хоёр зуун далан нэг/ төгрөгөөс 12,635.5 /арван хоёр мянга зургаан зуун гучин таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 12,635.5 /арван хоёр мянга зургаан зуун гучин таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Д.Б*******аас 12,635.5 /арван хоёр мянга зургаан зуун гучин таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ