Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 304/ШШ2026/00296

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, ** дүгээр хороо, ******* ******* **, ** тоотод байрлах, Х******* л******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б****** аймаг, Х******* сум, Х******* м******* ** гудамж *** тоотод оршин суух С.От холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 769,725.24 /долоон зуун жаран есөн мянга долоон зуун хорин таван төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Зээлдэгч С. О нь 2021 оны 10 дүгээр сарын 22 -ны өдөр ЭР-531/2021-20244 тоот зээлийн гэрээ байгуулан 4,299,900.00 / Дөрвөн сая хоёр зуун ерэн есөн мянга есөн зуун/ төгрөг, төгрөгийн зээлийг нэг сарын 2.55% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон.

Зээлдэгч С-н О нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 853 хоног хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч С-н О-с Барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг тус тус үндэслэ үндсэн зээл: 173,629.25 төгрөг, үндсэн хүү: 587,216.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 8,879,35 төгрөг, нийт: 769,725.24 /Долоон зуун жаран есөн мянга долоон зуун хорин таван төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээний "7 дугаар зүйлийн 7.1 талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээл зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулснаар гэрээг дуусгавар болсонд тооцно" гэж заасан байна.

Талууд гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан байх ба энэхүү хугацаа нь зээлдэгч гэрээний үүргээ хэсэгчлэн биелүүлж дуусах хугацааг харилцан тохиролцож тогтоосон хугацаа байх ба гэрээний үүрэг бүрэн биелүүлж дуусах эцсийн огноог тодорхойлох хүрээнд байгуулсан ба харин дуусах хугацааг Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн барагдуулснаар дуусгавар болохоор тохирсон байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд зээлээ хаах эрхийг энэхүү заалтаар олгосонтой адил мөн гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй бол үүрэг үргэлжлэх зохицуулалт буюу гэрээний дагуу төлбөрийн үүрэг дуусгавар болоогүй байгаа тул гэрээ үргэлжилж байна гэсэн утга юм. Гэрээний 24 сард зээл хаагдаагүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан гэрээ тодорхойгүй хугацаагаар үргэлжилж байгаа ба шүүхийн журмаар гэрээг цуцалж гэрээний нийт хугацаа дахь үүргийг шаардаж байна.

Иймд С.О-с ЭР-БЗГ/2021-20244 тоот зээлийн гэрээний дагуу үүссэн 769,725.24 /Долоон зуун жаран есон мянга долоон зуун хорин таван төгрөг хорин дервен монга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* л******* ХХК нь хариуцагч С.От холбогдуулан 769,725.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.О нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Х******* л******* ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч С.От холбогдох 769,725.24 /долоон зуун жаран есөн мянга долоон зуун хорин таван төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Ууганбат нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,023 /хорин гурван мянга хорин гурав/ төгрөгөөс 15,511.5 /арван таван мянга таван зуун арван нэг төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 15,511.5 /арван таван мянга таван зуун арван нэг төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч С.Оээс 15,511.5 /арван таван мянга таван зуун арван нэг төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х******* л******* ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ