Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 304/ШШ2026/00287

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, Ж*******ны гудамж, **-** тоотод байрлах, М******* ю******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б*** аймаг, С******* сум, ** дугаар баг, Х*******,**** тоотод оршин суух М.М*******ид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 814,519.28 /найман зуун арван дөрвөн мянга таван зуун арван есөн төгрөг хорин найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Харилцагч М.Мягмардорж нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 34446 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны 5751310433 тоот дансанд 410.000 төгрөгийн зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч М.Мягмардоржид удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 90112423 дугаараар холбогдож сануулдаг хэдий ч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно. Иймд М.Мягмардоржоос үндсэн зээл 369,000.00 төгрөг, зээлийн хүү 372,255.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,263.99 төгрөг, нотариатын хөлс 5.000 төгрөг нийт 814,519.28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Мягмардорж нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* ю******* к******* ББСБ ХХК нь хариуцагч М.Мягмардоржид холбогдуулан 814,519.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.М******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч М******* ю******* к******* ББСБ ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч М.Мягмардоржид холбогдох 814,519.28 /найман зуун арван дөрвөн мянга таван зуун арван есөн төгрөг хорин найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Мягмардорж нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,098.48 /хорин дөрвөн мянга ерэн найман төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгөөс 12,049.24 /арван хоёр мянга дөчин есөн төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 12,049.24 /арван хоёр мянга дөчин есөн төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг, хариуцагч М.Мягмардоржоос 12,049.24 /арван хоёр мянга дөчин есөн төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М******* ю******* к******* ББСБ ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ