| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2026/00245/И |
| Дугаар | 304/ШШ2026/00240 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 304/ШШ2026/00240
| 2026 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 304/ШШ2026/00240 | Булган аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Хариуцагч: Булган аймаг, Б******* сум, *дүгээр баг, Д*******, Ц д гудамж, ** тоотод оршин суух, Д.д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,788,511 /нэг сая долоон зуун наян найман мянга таван зуун арван нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н******* к******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д. нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр цахимаар 3016710 дугаартай зээлийн гэрээ байгуулж, дараах дүн, хүү, хугацаа бухий зээлийг Хаан банкин дахь ** дугаартай харилцах данс руугаа авсан. Ийнхүү Н******* к******* гэрээний үүргээ биелүүлсэн боловч Д. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зорчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллы тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, 3016710 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 1,788,511 төгрөгийг Д.аас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н******* к******* ББСБ” ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан 1,788,511 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д. нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч “Н******* к******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.д холбогдох, 788,511 /нэг сая долоон зуун наян найман мянга таван зуун арван нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,566 /дөчин гурван мянга таван зуун жаран зургаа/ төгрөгөөс 21,783 /хорин нэгэн мянга долоон зуун наян гурав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 21,783 /хорин нэгэн мянга долоон зуун наян гурав/ төгрөгийг, хариуцагч Д.аас 21,783 /хорин нэгэн мянга долоон зуун наян гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ