| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2026/00205/И |
| Дугаар | 304/ШШ2026/00286 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 304/ШШ2026/00286
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, Ю*******гийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, М******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б***** аймаг, Д******* сум, ** дүгээр баг, ******* ******* ** дугаар гудамж, *** тоотод оршин суух Х.Б*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 305,599.62 /гурван зуун таван мянга таван зуун ерэн есөн төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* к******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 50581800 тоот "Үйлчилгээний гэрээ" болон "Төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ" байгуулан 94794024 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Манай интернэт төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ" болон "Төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ"-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 119,699.62 төгрөг, зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрт 169,000 төгрөг, зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 16,900 төгрөг нийт 305,599.62 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* к******* ХХК нь хариуцагч Х.Б*******д холбогдуулан 305,599.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Х.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч М******* к******* ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Б*******д холбогдох 305,599.62 /гурван зуун таван мянга таван зуун ерэн есөн төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,818 /есөн мянга найман зуун арван найм/ төгрөгөөс 4,909 /дөрвөн мянга есөн зуун ес/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 4,909 /дөрвөн мянга есөн зуун ес/ төгрөгийг, хариуцагч Х.Б*******гаас 4,909 /дөрвөн мянга есөн зуун ес/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М******* к******* ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ