| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2026/00157/И |
| Дугаар | 304/ШШ2026/00242 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 304/ШШ2026/00242
| 2026 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 304/ШШ2026/00242 | Булган аймаг |
Хариуцагчийн з*******шөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Хариуцагч: Булган аймаг, Б*******-А сум, * дүгээр баг, Ш хая оршин суух Г.Гд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,592,589.66 /гурван сая таван зуун ерэн хоёр мянга таван зуун н******* есөн төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г******* б*******” ХК нь шүүхэд гсан нэхэмжлэлдээ: “...Г. Г нь 2024 оны 10 дугаар сарын 23-ний өдөр Г******* б*******тай ЗГ-R-000709202-2024/10/23 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэ хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 3,380,365.71 төгрөг, зээлийн хүү-207,538.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү-4,685.88 төгрөг нийт 3,592,589.66 төгрөгийг Г.Гаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г.Г нь шүүхэд гсан хариу тайлбартаа: “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн з*******шөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г******* б*******” ХК нь хариуцагч Г.Гд холбогдуулан 3,592,589.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гсныг хариуцагч Г.Г нь төлөхийг хүлээн з*******шөөрсөн тайлбараа шүүхэд гсан байна.
Хариуцагчийн з*******шөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн з*******шөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэ заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч “Г******* б*******” ХК-ийн нэхэмжлэлтэй Г.Гд холбогдох 3,592,589.66 /гурван сая таван зуун ерэн хоёр мянга таван зуун н******* есөн төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Г нь төлөхийг хүлээн з*******шөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэийн хураамжид төлсөн 72,431 /далан хоёр мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгөөс 36,215.5 /гучин зургаан мянга хоёр зуун арван таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 36,215.5 /гучин зургаан мянга хоёр зуун арван таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Г.Гаас 36,215.5 /гучин зургаан мянга хоёр зуун арван таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гх, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гх эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ