Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 304/ШШ2026/00283

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С******* тауэр, ** давхар,*** тоотод байрлах, ******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, *******-******* сум, ** дугаар баг, Х******* гудамж хөдөө тоотод оршин суух Х.Т*******ад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 455,040 /дөрвөн зуун тавин таван мянга дөч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Т*******тай 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2025-189062 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000916337 тоот зээлийг Төрийн банк дахь 120101854027 тоот дансанд зээлдэгч Х.Т******* нь шилжүүлэн авсан. 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 45,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000996925 тоот зээлийг Төрийн банк дахь 120101854027 тоот дансанд зээлдэгч нь шилжүүлэн авсан. Хариуцагч Х.Т******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 2000916337 тоот зээл 2025 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 30,000 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 270,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 272 хоног/зээлийн гэрээний 30+ хугацаа хэтэрсэн 212+1 удаагийн сунгалтаар 30 хоног/-ийн хүү 136,290 төгрөг шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 16,500 төгрөгийг хасаж нийт хүү 119,790 төгрөг нийт дүн 389,790 төгрөг, 2000996925 тоот зээл 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 45,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 240 хоног/зээлийн гэрээний 15+ хугацаа хэтэрсэн 225 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 19,800 төгрөг шимтгэл 450 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 19,800 төгрөг нийт дүн 65,250 төгрөг, Иймээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 315,000 төгрөг, хүү 139,590 төгрөг, шимтгэл 450 төгрөг бүгд нийлээд 455,040 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Т******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* к******* ББСБ ХХК нь хариуцагч Х.Т*******ад холбогдуулан 455,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Х.Т******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч ******* к******* ББСБ ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Т*******ад холбогдох 455,040 /дөрвөн зуун тавин таван мянга дөч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Т******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,301.19 /арван дөрвөн мянга гурван зуун нэг төгрөг арван есөн мөнгө/ төгрөгөөс 7,150.595 /долоон мянга нэг зуун тавин төгрөг таван зуун ерэн таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 7,150.595 /долоон мянга нэг зуун тавин төгрөг таван зуун ерэн таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Х.Т*******аас 7,150.595 /долоон мянга нэг зуун тавин төгрөг таван зуун ерэн таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* к******* ББСБ ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ