| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2026/00061/И |
| Дугаар | 304/ШШ2026/00243 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 304/ШШ2026/00243
| 2026 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 304/ШШ2026/00243 | Булган аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Хариуцагч: Булган аймаг, Т******* сум, * дугаар баг, Д******* гэх газарт оршин суух У.Сд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,320,066 /нэг сая гурван зуун хорин мянга жаран зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н******* к******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...иргэн У.С нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр цахимаар 242006882 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. У.С нь 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр цахимаар 360,000 төгрөгийн дүнтэй, 1 сарын хугацаанд, 4.5 хувийн хүүтэй зээл, мөн өдөр 360,000 төгрөгийн дүнтэй, 1 сарын хугацаанд. 3.9 хувийн хүүтэй зээлийг Хаан банкин дахь *** дугаартай харилцах данс руугаа авсан. Ийнхүү Н******* к******* гэрээний үүргээ биелүүлсэн боловч У.С Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, 242006882 дугаартай зээлийн гэрээг цуцалж, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 1,320,066 төгрөгийг У.Сос гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч У.С нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н******* к******* ББСБ” ХХК нь хариуцагч У.Сд холбогдуулан 1,320,066 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч У.С нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч “Н******* к******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй У.Сд холбогдох 1,320,066 /нэг сая гурван зуун хорин мянга жаран зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.С нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,071 /гучин зургаан мянга д******* нэг/ төгрөгөөс 18,035.5 /арван найман мянга гучин таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 18,035.5 /арван найман мянга гучин таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч У.Сос 18,035.5 /арван найман мянга гучин таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ