| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2026/00250/И |
| Дугаар | 304/ШШ2026/00282 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 304/ШШ2026/00282
| 2026 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 304/ШШ2026/00282 | Булган аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, * дугаар хороо, С*******ын т*******-* С******* т*******, * давхарт байрлах, “Т******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, С******* сум, * дугаар баг, И*******, м * дүгээр гудамжны * тоотод оршин суух Ж.Мад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 631,706.29 /зургаан зуун гучин нэгэн мянга долоон зуун зургаан төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.М нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2315625 тоот Т******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 400,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2315625 тоот Т******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 399,000.0 төгрөг, үндсэн хүүнд 194,143.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 23,562.73 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, нотариатын төлбөрт 14,000.0 төгрөг, нийт 631,706.29 төгрөгийг хариуцагч Ж.Маас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ж.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК нь хариуцагч Ж.Мад холбогдуулан 631,706.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.М нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Мад холбогдох 631,706.29 /зургаан зуун гучин нэгэн мянга долоон зуун зургаан төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.М нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,601.18 /арван есөн мянга зургаан зуун нэг төгрөг арван найман мөнгө/ төгрөгөөс 9,800.59 /есөн мянга найман зуун төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 9,800.59 /есөн мянга найман зуун төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг, хариуцагч Ж.Маас 9,800.59 /есөн мянга найман зуун төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ