| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2026/00202/И |
| Дугаар | 304/ШШ2026/00280 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 304/ШШ2026/00280
| 2026 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 304/ШШ2026/00280 | Булган аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, *дүгээр хороо, Ю******* гудамж-**, ** цогцолборт байрлах, “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Х*******-Ө******* сум, * дүгээр багт оршин суух Э.М*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 206,174.13 /хоёр зуун зургаан мянга нэг зуун далан дөрвөн төгрөг арван гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Э.М******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М*******” ХХК нь хариуцагч Э.М*******т холбогдуулан 206,174.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч “нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан” гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Уг тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.М*******т холбогдох 206,174.13 /хоёр зуун зургаан мянга нэг зуун далан дөрвөн төгрөг арван гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,835 /зургаан мянга найман зуун гучин тав/ төгрөгөөс 3,417.5 /гурван мянга дөрвөн зуун арван долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 3,417.5 /гурван мянга дөрвөн зуун арван долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Э.М*******аас 3,417.5 /гурван мянга дөрвөн зуун арван долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ