Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 304/ШШ2026/00279

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 304/ШШ2026/00279

Булган аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, * дүгээр хороо, Ю******* гудамж-**, ** цогцолборт байрлах, М******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Т******* сум, * дүгээр баг, Х******* гэх газарт оршин суух Т.*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 280,257.01 /хоёр зуун наян мянга хоёр зуун тавин долоон төгрөг нэг мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* к******* ХХК нь хариуцагч Т.*******т холбогдуулан 280,257.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Уг тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч М******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.*******т холбогдох 280,257.01 /хоёр зуун наян мянга хоёр зуун тавин долоон төгрөг нэг мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,058 /есөн мянга тавин найм/ төгрөгөөс 4,529 /дөрвөн мянга таван зуун хорин ес/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 4,529 /дөрвөн мянга таван зуун хорин ес/ төгрөгийг, хариуцагч Т.*******аас 4,529 /дөрвөн мянга таван зуун хорин ес/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* к******* ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ