Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 304/ШШ2026/00278

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 304/ШШ2026/00278

Булган аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, * дүгээр хороо, П******* гудамж, *, * давхар, * тоотод байрлах, “П******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ** аймаг, Х*******-Ө******* сум, * дүгээр баг, С******* * дугаар гудамж, ** тоотод оршин суух С.О*******д холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: 7,767,769.12 /долоон сая долоон зуун жаран долоон мянга долоон зуун жаран есөн төгрөг арван хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “Зээлдэгч С.О******* нь манай компанитай 2025 оны 4 сарын 10-ний өдөр ** дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд заалыг олгосон. 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 7809229207 зээлийн дансны дугаартай, 857,000.00 /найман зуун тавин долоон мянга/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ** банкны тоот дансанд; 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 7100454140 зээлийн дансны дугаартай, 4,790,000.00 /дөрвөн сая долоон зуун ерэн мянга/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл хуу нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2025 оны 4 дүгээр сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь- Үндсэн зээл 857,000.00 /найман зуун тавин долоон мянган төгрөг/ шимтгэл 17,140.00 /арван долоон мянга нэг зуун дөчин төгрөг, үндсэн хүү 351,205.65 /гурван зуун тавин нэгэн мянга хоёр зуун таван төгрөг жаран таван мөнгө/ Нэмэгдүүлсэн хүү 62,633,79 /жаран хоёр мянга зургаан зуун гучин гурван төгрөг далан есөн мөнгө/ нийт 1,287,979.44 /нэг сая хоёр зуун наян долоон мянга есөн зуун далан есөн

төгрөг дөчин дөрвөн мөнгө/ 2025 оны 4 дүгээр сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 4,790,000.00 /дөрвөн сая долоон зуун ерэн мянган төгрөг/ шимтгэл 47,900.00 /дөчин долоон мянга есөн зуун төгрөг үндсэн хүү 1,570,385.09 /нэг сая таван зуун далан мянга гурван зуун наян таван төгрөг есөн мөнгө/ нэмэгдүүлсэн хүү 63,004.59 /жаран гурван мянга дөрвөн төгрөг тавин есөн мөнгө/ нийт 6,471,289.68 /зургаан сая дөрвөн зуун далан нэгэн мянга хоёр зуун наян есөн төгрөг жаран найман мөнгө/ Иймд зээлдэгч С.О*******ээс үндсэн зээлийн төлбөрт 5,647,000.00 /таван сая зургаан зуун дөчин долоон мянган төгрөг/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,921,590.74 /нэг сая есөн зуун хорин нэгэн мянга таван зуун ерэн төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125,638.38 /нэг зуун хорин таван мянга зургаан зуун гучин найман төгрөг гучин найман мөнгө/ төгрөг, шимтгэл 65,040.00 /жаран таван мянга дөчин төгрөг/ төгрөг, нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 7,767,769.12 /долоон сая долоон зуун жаран долоон мянга долоон зуун жаран есөн төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.О******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК нь хариуцагч С.О*******д холбогдуулан 7,767,769.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч С.О*******д холбогдох 7,767,769.12 /долоон сая долоон зуун жаран долоон мянга долоон зуун жаран есөн төгрөг арван хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,234 /нэг зуун гучин есөн мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгөөс 69,617 /жаран есөн мянга зургаан зуун арван долоо/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 69,617 /жаран есөн мянга зургаан зуун арван долоо/ төгрөгийг, хариуцагч С.О*******ээс 69,617 /жаран есөн мянга зургаан зуун арван долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ОДОНЧИМЭГ