| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2026/00267/И |
| Дугаар | 304/ШШ2026/00277 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 304/ШШ2026/00277
| 2026 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 304/ШШ2026/00277 | Булган аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, * дүгээр хороо, Ю******* гудамж *, * цогцолборт байрлах, “М******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** аймаг, Б*******-А******* сум, * дүгээр баг, Ш******* * тоотод оршин суух Г.У*******ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,103,481 /хоёр сая нэг зуун гурван мянга дөрвөн зуун н******* нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК нь шүүхэд г*******сан нэхэмжлэлдээ: “Г.У******* нь "М******* ББСБ"-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 140000598574 тоот зээл, зээлийн эрх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Г.У******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн хүсэлтээр 970,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо то*******оож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. Г.У******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "М******* ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэ******* 2,103,481 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно” гэжээ.
Хариуцагч Г.У******* нь шүүхэд г*******сан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.У*******ад холбогдуулан 2,103,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл г*******сныг хариуцагч Г.У******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд г*******сан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэ******* заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч Г.У*******ад холбогдох 2,103,481 /хоёр сая нэг зуун гурван мянга дөрвөн зуун н******* нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.У******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэ*******ийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэ*******ийн хураамжид төлсөн 48,606 /дөчин найман мянга зургаан зуун зургаа/ төгрөгөөс 24,303 /хорин дөрвөн мянга гурван зуун гурав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 24,303 /хорин дөрвөн мянга гурван зуун гурав/ төгрөгийг, хариуцагч Г.У*******аас 24,303 /хорин дөрвөн мянга гурван зуун гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол г*******х, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл г*******х эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ