| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2026/00246/И |
| Дугаар | 304/ШШ2026/00262 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2026/00262
| 2026 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 304/ШШ2026/00262 | Булган аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Хариуцагч: ** аймаг, Г******* сум, * дугаар баг, А******* тоотод оршин суух, Б.Б*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 841,500 /найман зуун дөчин нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Н******* к******* ББСБ ХХК нь тус шүүхэд гаргасан Б.Б*******т холбогдох 841,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна. Уг нэхэмжлэл нь өмнө нь тухайн хариуцагч Б.Б*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй шаардлага, үндэслэл, агуулгын хувьд давхардсан болно.
Иймд хариуцагч Б.Б*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг хүлээн авч, тухайн нэхэмжлэлд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Б*******т холбогдуулан 841,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч ...хариуцагч Б.Б*******т холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дахин гаргасан байна гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг ирүүлсэн байна. Уг тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б*******т холбогдох 841,500 /найман дөчин нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,746 /хорин дөрвөн мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөгөөс 12,373 /арван хоёр мянга гурван зуун далан гурав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 12,373 /арван хоёр мянга гурван зуун далан гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ