Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2026/00250

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2026/00250

Булган аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: У******* хот, С******* дүүрэг, * дугаар хороо, Т******* ** тоотод оршин суух Л.А*******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2026/00148/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд оролцогчид:

          Хүсэлт гаргагч Л.А*******,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Хүсэлт гаргагч Л.А******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

“...Би 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ** аймгийн Х******* сумын “С******* з*******” нэгдлийн бичээчээр ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тэтгэвэр тогтоолгох гэтэл ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй учир шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага бий болоод байна. Тэгээд Х******* сумынхаа Архиваас шүүх гэхэд 1994 оноос хойших баримтууд архивд байхгүй байна гэсэн. Иймд н*******айг ** аймгийн Х******* сумын С******* з******* нэгдлийн бичээчээр 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хура*******ж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаартай тодорхойлолт /хэргийн 3-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /4-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн №** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /5-р хуудас/,

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Г.И*******, Д.Э******* нараас мэдүүлгийг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

         1.Хүсэлт гаргагч Л.А*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

         2.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

 3.Хүсэлт гаргагч Л.А******* нь ** аймгийн Х******* сумын “С******* з*******” нэгдлийн бичээчээр 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

4.Л.А******* нь ** аймгийн Х******* сумын “С******* з*******” нэгдэлд бичээчээр 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь:

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хура*******ж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

** аймгийн Архивын тасгийн 2023 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн “У******* хот С дүүрэг *-р хорооны харьяат Л овогтой А*******ийн Х******* сумын С******* з******* нэгдэлд 1988, 1989 онд бичээчээр ажиллаж байсан цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов. ХН-45-2-311/44” гэх лавлагаа,

Лгийн А******* гэх нэрээр 1989 оны 06 дугаар сарын 01-ний нээсэн №** дугаартай “Булган аймгийн Х******* сумын С******* з******* нэгдлийн даргын 09 дүгээр сарын 08-ны өдрийн 116 тоот тушаалаар С******* з******* нэгдэлд 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс бичээчээр авч ажиллуулав”, ** аймгийн Х******* сумын С******* з******* нэгдлийн даргын 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 139 тоот тушаалаар “Булган аймгийн Х******* сумын С******* з******* нэгдэл хувьчлагдсан тул 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бичээчийн ажлаас чөлөөлөв” гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Булган аймгийн Х******* сумын “С******* з*******” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 116 тоот “...С.Оюунчимэгийг сургуульд явсан учир өөрийн хүсэлтээр нь чөлөөлж, Л овогтой А*******ийг 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн бичээчээр томилсугай” гэх бичилт бүхий тушаал,

гэрч Г.И*******ын: “Миний бие Булган аймгийн Х******* сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1987 онд бичээчээр ажилд ороод 1994 он хүртэл бичээчээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа нягтлангийн сургалтад х*******рагдаад 1994 оноос 2003 он хүртэл Булган аймгийн Х******* суманд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Л.А******* нь 1988 оны 09 дүгээр сард Булган аймгийн Х******* суманд шилжиж ирээд С******* з******* нэгдлийн бичээчээр ажилд ороод 1994 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд боловсон хүчин Э*******, Р, Л.А******* бид нэг өрөөнд сууж ажилладаг байсан” гэх

Гэрч Д.Э*******гийн: “Би 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Булган аймгийн Х******* сумын С******* з******* нэгдэлд боловсон хүчнээр тасралтгүй ажиллаж байгаад 1994 оны сүүлээр жирэмсний *******ралтаа аваад чөлөөтэй байж байгаад нөхрийгөө дагаад өөр аймаг руу шилжиж ажиллаж *******ьдардаг болсон.  Л.А******* нь н*******айг анх Булган аймгийн Х******* сумын С******* з******* нэгдэлд 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орох үед тухайн С******* з******* нэгдэлд бичээчээр ажиллаж байсан. Би 1995 он хүртэл ажиллаж байсан. Энэ хугацаанд бичээчээрээ ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Л.А*******ийг Булган аймгийн Х******* сумын “С******* з*******” нэгдэлд бичээчээр 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг нь тогтоож шийдвэрлэлээ.

            5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хура*******жид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Лгийн А*******ийг Булган аймгийн Х******* сумын “С******* з*******” нэгдэлд бичээчээр 1988 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс, 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хура*******жид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             О.ОДОНЧИМЭГ