2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2026/03673

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 11 191/ШШ2026/03673

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 19,141,435.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Ш. ******* нь манай компанитай 2024 оны 8 сарын 20-ны өдөр ******* дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Ш. *******-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнаас: 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр *******2 зээлийн дансны дугаартай, 16,010,000.00 /арван зургаан сая арван мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 2 сарын 5-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2025 оны 2 дугаар сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь: - Үндсэн зээл: 15,536,566.54 /арван таван сая таван зуун гучин зургаан мянга таван зуун жаран зургаан төгрөг тавин дөрвөн мөнгө / Шимтгэл: 0.00 төгрөг дечин найман менге / - Үндсэн хүү: 3,512,200.48 /гурван сая таван зуун арван хоёр мянга хоёр зуун ерен нэгэн мөнгө / Нэмэгдүүлсэн хүү: 84,168.91 /наян дөрвөн мянга нэг зуун жаран найман төгрөг таван төгрөг ерен гурван мөнгө /

Нийт: 19,132,935.93 /арван есөн сая нэг зуун гучин хоёр мянга есөн зуун гучин Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг.

Иймд хариуцагч Ш. ******* -с нийт 19,141,435.93 /арван есөн сая нэг зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун гучин таван төгрөг ерөн гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Ш.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 19,141,435.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

уг 19,141,435.93 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу 2026.03.31-ний өдөр 1,914,100 төгрөг, 2026.04.30-ны өдөр 1,914,100 төгрөг, 2026.05.30-ны өдөр 1,914,100 төгрөг, 2026.06.30-ны өдөр 1,914,100 төгрөг, 2026.07.31-ний өдөр 1,914,100 төгрөг, 2026.08.31-ний өдөр 1,914,100 төгрөг, 2026.09.30-ны өдөр 1,914,100 төгрөг, 2026.10.30-ны өдөр 1,914,100 төгрөг, 2026.11.30-ны өдөр 1,914,100 төгрөг, 2026.12.31-ний өдөр 1,914,535.93 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д тус тус төлөхөөр зохигч эвлэрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ш.*******өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,141,435.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 19,141,435.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

уг 19,141,435.93 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу 2026.03.31-ний өдөр 1,914,100 төгрөг, 2026.04.30-ны өдөр 1,914,100 төгрөг, 2026.05.30-ны өдөр 1,914,100 төгрөг, 2026.06.30-ны өдөр 1,914,100 төгрөг, 2026.07.31-ний өдөр 1,914,100 төгрөг, 2026.08.31-ний өдөр 1,914,100 төгрөг, 2026.09.30-ны өдөр 1,914,100 төгрөг, 2026.10.30-ны өдөр 1,914,100 төгрөг, 2026.11.30-ны өдөр 1,914,100 төгрөг, 2026.12.31-ний өдөр 1,914,535.93 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д тус тус төлөхөөр зохигч эвлэрч байна.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 19,141,435.93 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 253,657 төгрөгийн тал хувь болох 126,828.5 төгрөгийг хариуцагч Ш.*******өөс, тал хувь болох 126,828.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХКолгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,657 төгрөгөөс үлдэх 126,828.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Б., Б., А., С., А. нарт 1 /нэг/ жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон. /хх 3/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 19,141,435.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

уг 19,141,435.93 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу 2026.03.31-ний өдөр 1,914,100 төгрөг, 2026.04.30-ны өдөр 1,914,100 төгрөг, 2026.05.30-ны өдөр 1,914,100 төгрөг, 2026.06.30-ны өдөр 1,914,100 төгрөг, 2026.07.31-ний өдөр 1,914,100 төгрөг, 2026.08.31-ний өдөр 1,914,100 төгрөг, 2026.09.30-ны өдөр 1,914,100 төгрөг, 2026.10.30-ны өдөр 1,914,100 төгрөг, 2026.11.30-ны өдөр 1,914,100 төгрөг, 2026.12.31-ний өдөр 1,914,535.93 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д тус тус төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 126,828.5 төгрөг, улсын орлогоос 119,387.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХКолгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,657 төгрөгөөс үлдэх 126,828.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ш.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Б.ЦОЛМОНГЭРЭЛ