| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2026/00125/И |
| Дугаар | 304/ШШ2026/00254 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 304/ШШ2026/00254
| 2026 оны 03 сарын 11 өдөр | Дугаар 304/ШШ2026/00254 | Булган аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг д*******ж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: * аймаг, Т******* сум, Х******* багт оршин суух Д.Ариунж*******,
Хүсэлт гаргагч: * аймаг, Т******* сум, Х******* багт оршин суух Д.О******* нарын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: гэрлэлт сэргээлгэх тухай 304/2026/00125/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.О*******, Д.Ариунж*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.О*******, Д.Ариунж******* нар нь гэрлэлт сэргээлгэх тухай хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна.
Хүсэлт гаргагч Д.Ариунж*******: “Д.О******* бид хоёр 1992 онд танилцаж дотносон нэг гэр бүл бол хамт амьдарсан. Тэгээд 1993 онд том хүү, 1995 онд бага хүү маань төрсөн. Ингээд цэргийн ангид ажиллаж байга нэг асуудлаас болж цэргийн албанаас халагдсан. Тэгээд бид хоёр зан харилцаа таарч тохирохгүйн улмаас маргаан үүсэж 2007 онд гэрлэлтээ цуцлуулсан. Би Д.О*******гоос салснаас хойш өөр хүнтэй учирч 2009 онд бага хүүгээ төрүүлсэн. Би 2023 онд цэргийн тэтгэвэр тогтоолгосон. Бид хоёр хүүхдүүдийн хамт амьдаръя гэж шийдсэн байгаа. Ингээд бид хоёр 2023 оноос хойш эргэж нийлээд хамт амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг баталж, гэрлэлтийг маань сэргээж өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагч Д.О*******: “Бид хоёр 1994 оноос эхлэн хамт амьдарч байга 2007 онд гэрлэлтээ цуцлуулж салсан. Би 2018 онд цэргийн тэтгэвэрт гарсан. Үүнээс хойш хувиараа * аймгийн С******* сумаар ажиллаж хийж ява Т******* суманд ирээд Д.Ариунж*******тай учир зүйгээ олж эвлэрсэн. Тэгээд бид хоёр 2023 оноос эхлэн хамт амьдарч байна. Ийм учраас бидний гэрлэлтийг сэргээж, гэрлэлт баталж өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагч нараас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагч Л******* овогт Д******* О******* /ИБД:**/ , У******* х овогт Д Ариунж******* /РД: **/ нарын иргэний үнэмлэхийн хуулбар,** аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний 2007 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 109 дугаар шийдвэр, Д******* О******* /РД: **/-ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Д Ариунж******* /РД: */, Д******* О******* /РД: */ нарын гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, * аймгийн Т******* сумын Х******* багийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 тоот тодорхойлолт, гэрч 2024 он, 2025 онд хамт авхуулсан гэрэл зураг зэрэг нотлох баримт хэрэгт авагджээ.
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр С.Б, С.Э нараас мэдүүлгийг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.О*******, Д.Ариунж******* нарын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч Д.О*******, Д.Ариунж******* нар нь өмнө нь 2007 онд гэрлэлтээ цуцлуулсан болох нь * аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 109 дүгээр шийдвэр, мөн гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
3.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хүсэлт гаргагч нар нь 2023 оноос хойш дахин эвлэрч хамтран амьдарч байгаа бөгөөд хамтын амьдрал бодитоор сэргэсэн болох нь Т******* сумын Х******* багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч С.Б, С.Э нарын мэдүүлэг, хамт авхуулсан гэрэл зургууд зэрэг болон бус бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлт нь иргэний бүртгэлийн байгууллаг бүртгүүлснээр үүсэх бөгөөд гэрлэлт цуцлагдсанаар дуусгавар болдог. Харин талуудын хамтын амьдрал сэргэсэн, гэр бүлийн харилцаагаа албан ёсоор баталгаажуулах хүсэл зоригоо хоёулаа илэрхийлсэн, гэрлэлтээ сэргээхэд са болох нөхцөл байдал буюу өөр гэрлэлтийн бүртгэл, хуульд заасан хориглолт тогтоогдсонгүй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ гэснээр У******* х овогт Д Ариунж******* /РД:*/, Л******* овогт Д******* О******* /РД:*/ нарын гэрлэлтийг сэргээх нь зүйтэй гэж үзлээ.
4.Хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар У******* х овогт Д Ариунж*******, Л******* овогт Д******* О******* нарын гэрлэлтийг сэргээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход са болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ