| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 148/2016/0078/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2016-09-21 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 20
С.*******д холбогдох эрүүгийн хэрэг
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Б.Батзориг
Шүүгчид Ц.Амаржаргал
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор Н.Гэрэлмаа
Хохирогч Я.*******
Хохирогчийн өмгөөлөгч А.Отгонбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч Я.*******ын өмгөөлөгч А.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201518000091 дугаартай, 148/2016/0078/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны **** дугаар сарын ***-ны Увс аймгийн Тэс суманд төрсөн, **** настай, ****эгтэй, *** боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ****** хамт, Дархан-Уул аймгийн **** сумын 2 дугаар баг, **** гэх газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Урьд:
- Дархан-Уул аймгийн сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 162 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02/хоёр/ жил 10/арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг 01/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******ын *******/РД:*****/
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Шүүгдэгч С.******* нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, 4 дүгээр бригад гэх газар оршин суух н.*******гийн гэрт амьдарч байхдаа алт, монетон эдлэлүүд буюу нийт 1.482.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлс,
-2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан 3 дугаар баг ажилчдын 10-11-15 тоот Б.******* монгол гэрээс “Некст” маркийн 250.000 төгрөгийн үнэтэй зурагт,
-2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Зүүн сэнстэй” гэх газар оршин суух хаягтай Я.*******ын малыг маллаж байхдаа түүний гэрээс мөнгөн эмээл, бугуйл, хурганы элдсэн арьс 33 ширхэг, шинэ бахиал гутал, 1 тооны адуу, архи зэрэг нийт 5.038.000 төгрөгийн эд хөрөнгийг тус тус шунахай сэдэлтээр давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх С.*******д холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 81 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ******* овогт *******ын ******* мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын ******* эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч С.*******д 02/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч С.******* 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 97 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,
-Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.*******эс 4.433.000 төгрөг гаргуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын *****дугаар баг, ********тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын *** дүгээр баг, “****” гэх газарт түр оршин сууж байгаа, овогт ын *******т /РД:******/ 4.283.000 төгрөг, Дархан-Уул аймаг, Дархан сумын **** дугаар баг, **** гудамж,* т***оотод оршин суух, тус сумын ****** ажилтай, овогт ын д /РД:АО-70082766/ 150.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.
Хохирогч Я.*******ын өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...С.******* нь хорих ялыг тэнссэн хугацаанд дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж, иргэдийг хохироосон. Я.*******т учруулсан 4.283.000 төгрөгийн хохирол огт төлөгдөөгүй байхад шүүхээс түүнд 2 жилийн ял оногдуулсныг боломжгүй гэж үзнэ.
С.******* нь иргэн Я.*******ын эд зүйлийг хулгайлахдаа тухайн үед уг тээврийн хэрэгслийн жолооч Б., гэрчээр асуугдсан Ж. нартай үгсэн тохиролцсон болзошгүй байдал, нөгөөтэйгүүр Ж. нь гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлийг завшсан байж болзошгүй байдал хэргийг уншиж судлах явцад анхаарал татаж байна.
Гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй байхад үүнд ач холбогдол өгч мэдүүлгийн зөрүүг арилгалгүй, шалгалтыг бүрэн гүйцэд бус хийсэн байхад хэргийг хянаж шийдвэрлэсэн нь буруу юм.
Я.*******ын өмгөөлөгчийн тухайд мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийсэн үндэслэлээр дахин нэмэлт ажиллагаа хийлгүүлэх хүсэлтэй байна. Хохирогч нь хохирлоо барагдуулж авах хүсэлтэй гэнэ...” гэжээ.
Хохирогч Я.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна...” гэв.
Хохирогч Я.*******ын өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. С.******* урьд хорих ял шийтгэгдэж тэнсэж хянан харгалзах хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдэж 3 иргэнд үлэмж хэмжээний хохирол учруулсан.
Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар С.******* нь иргэн Я.*******ын эд зүйлийг хулгайлахдаа тухайн үед уг тээврийн хэрэгслийн жолооч Б., Ж. нартай үгсэн хуйвалдсан байх болзошгүй болон Ж. нь гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлийг завшсан байх боломжтой байдал харагдаж байна /хавтаст хэргийн 42 дугаар, 55 дугаар хуудас/. Нөгөө талаас Я.*******ын мөнгөн тоноглолтой эмээл Ж.од байж болзошгүй. Гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй байхад үүнд ач холбогдол өгч мэдүүлгийн зөрүүг арилгалгүй, шалгалтыг бүрэн гүйцэд бус хийсэн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, Ж.ыг шалгаж өгнө үү...” гэв
Тодорхойлох нь:
С.******* нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, 4 дүгээр бригад гэх газар оршин суух *******гийн гэрт амьдарч байхдаа алт, монетон эдлэлүүд буюу нийт 1.482.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлс,
-2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан 3 дугаар баг ажилчдын 10-11-15 тоот Б.******* монгол гэрээс “Некст” маркийн 250.000 төгрөгийн үнэтэй зурагт,
-2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Зүүн сэнстэй” гэх газар оршин суух хаягтай Я.*******ын малыг маллаж байхдаа түүний гэрээс мөнгөн эмээл, бугуйл, хурганы элдсэн арьс 33 ширхэг, шинэ бахиал гутал, 1 тооны адуу, архи зэрэг нийт 5.038.000 төгрөгийн эд хөрөнгийг тус тус шунахай сэдэлтээр давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.*******д холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 81 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ******* овогт *******ын ******* мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын ******* эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч С.*******д 02/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч С.******* 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 97 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.*******эс 4.433.000 төгрөг гаргуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргалант 4 дүгээр гудамж 1 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг, “Зүүн сэнстэй” гэх газарт түр оршин сууж байгаа, овогт ын *******т /РД:*****/ 4.283.000 төгрөг, Дархан-Уул аймаг, Дархан сумын 6 дугаар баг, Тээвэрчдийн 13 дугаар гудамж, 04 тоотод оршин суух, тус сумын 6 дугаар цэцэрлэгт багш ажилтай, овогт ын д/РД:******/ 150.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шийтгэх 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.
С.******* нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, 4 дүгээр бригад гэх газар оршин суух *******гийн гэрт амьдарч байхдаа алт, монетон эдлэлүүд буюу нийт 1.482.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлс,
-2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан 3 дугаар баг ажилчдын 10-11-15 тоот Б.******* монгол гэрээс “Некст” маркийн 250.000 төгрөгийн үнэтэй зурагт,
-2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, “Зүүн сэнстэй” гэх газар оршин суух хаягтай Я.*******ын малыг маллаж байхдаа түүний гэрээс мөнгөн эмээл, бугуйл, хурганы элдсэн арьс 33 ширхэг, шинэ бахиал гутал, 1 тооны адуу, архи зэрэг нийт 5.038.000 төгрөгийн эд хөрөнгийг тус тус шунахай сэдэлтээр давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.******* /хх-ийн 19, 131-р ху/, ялтан С.******* /79-84, 130-р ху/, иргэний нэхэмжлэгч Г. /хх-ийн 49, 131-р ху/ нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б.******* /хх-ийн 26-р ху/, хохирогч П.******* /хх-ийн 31-33-р ху/, гэрч Ц./ хх-ийн 37-р ху/, Б. /хх-ийн 42-р ху/, Б.Батзориг /хх-ийн 50-р ху/, Ж. /56-57-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.
Хохирогчийн өмгөөлөгч А.Отгонбаярын давж заалдах шатны шүүхэд гаргасан “…С.******* нь хорих ялыг тэнссэн хугацаанд дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж, иргэдийг хохироосон. Я.*******т учруулсан 4.283.000 төгрөгийн хохирол огт төлөгдөөгүй байхад шүүхээс түүнд 2 жилийн ял оногдуулсныг боломжгүй гэж үзнэ.
С.******* нь иргэн Я.*******ын эд зүйлийг хулгайлахдаа тухайн үед уг тээврийн хэрэгслийн жолооч Б., гэрчээр асуугдсан Ж. нартай үгсэн тохиролцсон болзошгүй байдал, нөгөөтэйгүүр Ж. нь гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлийг завшсан байж болзошгүй байдал хэргийг уншиж судлах явцад анхаарал татаж байна.
Гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй байхад үүнд ач холбогдол өгч мэдүүлгийн зөрүүг арилгалгүй, шалгалтыг бүрэн гүйцэд бус хийсэн байхад хэргийг хянаж шийдвэрлэсэн нь буруу юм. Я.*******ын өмгөөлөгчийн тухайд мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийсэн үндэслэлээр дахин нэмэлт ажиллагаа хийлгүүлэх хүсэлтэй байна…” гэсэн гомдлын үндэслэлийн дагуу хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад С.******* нь Дархан-Уул аймгийн сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 162 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02/хоёр/ жил 10/арав/ хоногийн хугацаагаар ял шийтгүүлж, хорих ялыг 01/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д зааснаар шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацааг хэрэгсэхгүй болгосон байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийн 55.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулаагүй, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн С.******* нь хохирогч Я.*******ын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт гэрч Б., Ж. нар хамтран оролцсон байдал мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй, энэ талаар ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, тухайн хэргийн талаар өгсөн тэдгээрийн мэдүүлэгт ямар нэгэн ноцтой зөрүү байхгүй тул хохирогчийн өмгөөлөгч А.Отгонбаярын гаргасан дээрхи гомдлын үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт хавтаст хэрэгт авагдаагүй сэжигтэн Б.Батцолмон, Р.Чинзориг нарын мэдүүлгүүдийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн нотлох баримтуудад оруулан дурьдсан зөрчил гаргасныг цаашид анхаарах шаардлагатай байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хохирогчийн өмгөөлөгч А.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч А.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Д.БУЯНЖАРГАЛ