Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2026/01027

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би

 

Нэхэмжлэгч: *******, Сүхбаатар дүүрэг,*******,,, ББСБ ХХК******* /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******,*******,******* ******* /рд:*******/-д холбогдох,

 

3,235,602.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,235,602.36 төгрөгийг бүхэлд хүлээн зөвшөөрч байна. 680,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 2,555,602.36 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 425,933.727 төгрөгөөр төлөх болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч " ББСБ" ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 3,235,602.36 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,235,602.36 төгрөгийг бүхэлд хүлээн зөвшөөрч байна. 680,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 2,555,602.36 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 425,933.727 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 66,719.63 төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 33,359.815 төгрөгийн улсын төсвөөс, 33,359.815 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар " ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,235,602.36 төгрөгийг бүхэлд хүлээн зөвшөөрч байна. 680,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 2,555,602.36 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 425,933.727 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,719.63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 33,359.815 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.*******аас 33,359.815 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч " ББСБ" ХХК-д олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БЭЭЖИН