| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 197/2026/01581/И |
| Дугаар | 197/ШШ2026/01028 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 197/ШШ2026/01028
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би
Нэхэмжлэгч: *******, Сүхбаатар дүүрэг,*******,,,, ББСБ ХХК*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******,*******,****************************/-д холбогдох,
12,957,026.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын хооронд байгуулагдсан 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч С.******* нь нэхэмжлэгч " ББСБ" ХХК-ийн нэхэмжилсэн 12,957,026.89 төгрөгийг бүхэлд хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 01 дүгээр сарын 25-ны 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны дотор 1,851,003.84 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч " ББСБ" ХХК нь хариуцагч С.*******д холбогдуулан 12,957,026.89 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,957,026.89 төгрөгийг бүхэлд хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 01 дүгээр сарын 25-ны 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны дотор 1,851,003.84 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 222,262 төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 111,131 төгрөгийн улсын төсвөөс, 111,131 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар " ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.*******гээс холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,957,026.89 төгрөгийг бүхэлд хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 01 дүгээр сарын 25-ны 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны дотор 1,851,003.84 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 111,131 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.*******гээс 111,131 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч " ББСБ" ХХ-д олгосугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН