2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2026/03675

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

Нэхэмжлэгч:  Х******* ХК -ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Б.А-т холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 16 210 492 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.А******* нь нэхэмжлэгч Х******* ХК-тай 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Онлайн зээлийн гэрээ байгуулж 18 460 000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалуулсан. Зээлдэгч Б.А******* нь зээлийн гэрээний үүрэгт 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 3 809 722 төгрөг, зээлийн хүү 2 021 414 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 126.1 төгрөг, нийт 5 840 262.1 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 244 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд нь "Иргэний хуулийн 42 дүгээр зүйл /Цахим хэлбэрээр хийх хэлцэл/- ийн 42.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэ харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээ цахим хэлбэрээр үзүүлж болно.” гэж, мөн хуулийн 7.2 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ” гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд  “Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон мэдээлэл танилцуулах маягттай ту тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталга баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээли барьцааны гэрээ болон харилцагчи лсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, гчид зээлийн бүтээгдэхүүний мэдэ эдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар тал алуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно" гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нууц кодоор баталгаажуулсан болно. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 16 210 492 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: 1.Нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 16 210 492 төгрөгийг хариуцагч Б.А******* маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байна.

2.         Дээрх төлбөрийг 12 сарын хугацаанд төлөхөөр тохиролцов. Үүнд:

2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг,

2026 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,350,874.33 төгрөг,

2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг,

2026 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг,

2026 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг,

2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг,

2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг,

2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг,

2026 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг,

2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг,

2027 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг,

2027 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Х******* ХК хариуцагч Б.А*******т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 21 470 031 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч Х******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 21 470 031 төгрөгийг хариуцагч Б.А******* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,350,874.33 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч  Х******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 21 470 031 төгрөгийг хариуцагч Б.А******* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,350,874.33 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1 350 874.33 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 002     төгрөгөөс 119 501 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.А*******аас улсын тэмдэгтийн хураамжид 119 501 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 119 501 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

ШҮҮГЧ                            Б.МӨНХЖАРГАЛ