2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2026/03718

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  П******* ХХК-ын нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.В*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхцэцэг оролцов.

 

            Нэхэмжлэлийг  2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П******* ХХК хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.В*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.В******* нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж “Сайн интернешнл”-ээс А53 загварын гар утас лизингээр авч манай байгууллагаас 1 699 900 төгрөгний зээл авах хүсэлт гаргасныг бид хүлээн авч судлаад зээлийг нь хоёр тал хүсэл зорилгоо чөлөөтэй илэрхийлсэний үндсэн дээр сарын 3.3% хүүтэйгээр 24 сарын хугацаатай 70-220603838 тоот зээлийн гэрээ байгуулан зээлийг олгосон. Гэвч зээлдэгч зээлээ тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.20 өдрийн 102/ШШ2024/03278 тоот шийдвэрээр эрэн сурвалжилж Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025.04.28 өдрийн тодорхойлолтоор **** дүүргийн  35а тоот хаягт оршин суудаг нь тогтоогдож тухайн хаяг дээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн Хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШЗ2026/17274 тоот шүүгчийн захирамжаар тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тодорхойлогдсон тул Б.В******* /*******/-ыг эрэн сурвалжилж өгнө үү. Шүүх хуралдааныг төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШЗ2026/17274 дүгээр шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/03278 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2025.04.28-ны өдрийн 30Г1-3/3199 тоот албан бичиг зэргийг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Б.В*******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШЗ2026/17274 дүгээр шүүгчийн захирамжаар Б.В*******гийн хаяг тодорхойгүй болох нь тогтоогддог” гэжээ.

 

Нэхэмжлэгч П******* ХХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.В*******г эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШЗ2026/17274 дүгээр шүүгчийн захирамжийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “...хариуцагчийн хаяг болох ********* дүүрэг, 35а тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудагггүй гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг ирүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс хариуцагч Б.В*******гийн оршин суугаа хаягийн лавлагааг шүүгчийн захирамжаар гаргуулахад түүнийг 35а тоот хаягт оршин суудаг гэх лавлагааг ирүүлсэн. Нэхэмжлэлд дурдсан ******** дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй гэсэн...” тул эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Б.В*******гийн хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байгаа болох нь тус тус тогтоогдож байна.

 

Б.В******* нь ****дүүрэг, 35а тоотод суудаггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            4. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.В******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХЖАРГАЛ