2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2026/03724

 
 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхцэцэг оролцов.

 

            Нэхэмжлэлийг  2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х******* ХК хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Б*******э нь Х******* ХК-ийн БГ Дархан плаза тооцооны төвтэй 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ/202350963715 тоот зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зээл зориулалтаар зээл авсан.  Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ/202350963715 тоот барьцааны гэрээ байгуулан бараа материал, бизнесийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч Т.Б*******э нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 14,188,822.22 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,668,110.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,723.59 төгрөг, нийт 18,862,656.23 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй тул Т.Б*******эд холбогдуулан зээлийн гэрээнд гэрээнд дурдсан хаягаар нэхэмжлэл гаргасан боловч нь тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/45819 дугаартай захирамжаар Т.Б*******э нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Б*******э нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягыг тодруулах боломжгүй зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. йлд заасны Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Б-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. Шүүх хуралдааныг төлөөлөгчийн эзгүйд хийж өгнө үү  гэжээ.

2. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.04.05-ны өдрийн Зээлийн гэрээ, 2023.04.05-ны өдрийн Барьцааны гэрээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/45819 дүгээр шүүгчийн захирамж зэргийг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Т.Б*******эд холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/45819 дүгээр шүүгчийн захирамжаар Т.Б*******ийн хаяг тодорхойгүй болох нь тогтоогддог” гэжээ.

 

Нэхэмжлэгч Х******* ХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Б*******ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/45819 дүгээр шүүгчийн захирамжийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “...хариуцагчийн хаягаар шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Т.Б нь 231 тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг ирүүлсэнгэсэн...” тул эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Т.Б*******ийн хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байгаа болох нь тус тус тогтоогдож байна.

 

Т.Б*******э нь Б дүүрэг, 231  тоотод суудаггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            4. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Б-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХЖАРГАЛ