| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2026/04307/И |
| Дугаар | 192/ШШ2026/03728 |
| Огноо | 2026-04-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2026/03728
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ОХУ-ын иргэн М*******, Ц******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхцэцэг оролцов.
Нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э******* ХХК хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ОХУ-ын иргэн М*******, Ц******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ............. ИХШХШТХ-ийн 155 дугаар зүйлийн 155.1-д дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ОХУ-ын иргэн М******* болон Ц******* нарыг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж өгнө үү. Шүүх хуралдааныг төлөөлөгчийн эзгүйд хийж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ОХУ-ын иргэн М*******, Ц******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШЗ2026/12078 дугаар шүүгчийн захирамжаар ОХУ-ын иргэн М*******, Ц******* нарын хаяг тодорхойгүй болох нь тогтоогддог” гэжээ.
Нэхэмжлэгч Э******* ХХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ОХУ-ын иргэн М*******, Ц******* нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШЗ2026/12078 дугаар шүүгчийн захирамжийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “...**** дүүрэг, ***** өөрийн байр тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Хариуцагч нарын ********* дугаар луу залгахад холбогдох боломжгүй, ************* дугаарт залгахад тийм хүмүүс байхгүй, биш гэснийг дурдах зүйтэй. Мөн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШЗ2026/10356 дугаар шүүгчийн захирамжаар Хил хамгаалах ерөнхий газраас хариуцагч нарыг Монгол Улсын хилээр нэвтэрсэн, гарсан талаарх лавлагааг гаргуулахад Хил хамгаалах ерөнхий газрын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02-07/708 тоот албан бичгээр нь Алтанбулаг авто замын боомтоор 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр улсын хилээр орох, мөн оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гарах чиглэлд тус тус бүртгэгдсэн байна. М*******-ны төрсөн огноо өгөгдөөгүй, паспортын дугаар, овог, нэр нь зөрүүтэй тул мэдээллийн сангаас шүүх боломжгүй гэсэн...” тул эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих ОХУ-ын иргэн М*******, Ц******* нарын хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байгаа болох нь тус тус тогтоогдож байна.
ОХУ-ын иргэн М*******, Ц******* нар нь ***** дүүрэг, **** өөрийн байр гэх хаягт суудаггүй болохыг дурдах нь зүйтэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд ОХУ-ын иргэн М********************** болон Ц******* ********* нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ