| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/06159/И |
| Дугаар | 191/ШШ2025/06107 |
| Огноо | 2025-07-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/06107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ********* тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрхзүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* *******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул тэднийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :
Манай "Омни Капитал ББСБ" ХХК нь Нармандах овогтой *******-тэй 2021 оны 06 дугаар сарын 25-ний өдөр зээлийн гэрээ байгуулан зээлийн эрх нээсэн. 1. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 410,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 9.65 хувийн хүүтэй 24244974 тоот зээлийг хариуцагч Н.******* нь өөрийн эзэмшлийн 5094359292 тоот дансанд шилжүүлэн авсан. Гэвч хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй удаа дараа холбогдоход зээлээ огт төлөхгүй Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/132023/08829 тоот шүүгчийн захирамжаар Баянгол дүүрэг ********* тоот хаягт байдаггүй гэсэн үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 зүйлийн 155.1-т зааснаар хариуцагч нь Н.******* /РД: *******/-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, ******* ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2021.06.25-ны өдрийн №61580 дугаартай цалим зээлийн гэрээний хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.11-ний өдрийн 102/ШЗ2023/08829 дугаартай шүүгчийн захирамж, Н.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, /хх 1-11/,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* регистрийн дугаартай ******* *******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх 13/ зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* *******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хөрөнгө оруулалтын гэрээний үүрэг шаардах гэж тодорхойлсон.
2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэгт оршин суудаг байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх 6/
4. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, хэрэгт авагдсан 2021.06.25-ны өдрийн №61580 дугаартай цалим зээлийн гэрээний хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.11-ний өдрийн 102/ШЗ2023/08829 дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтаар Н.******* нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 5, 8/
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* нь нэхэмжлэгчийн тодорхойлсон болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд дурдсан Сонгинохайрхан дүүрэг, ***** тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.27-ны өдрийн 184/ШЗ2023/16132 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбараар тогтоогдож байна. /хх 4-6, 10/
6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай ******* *******ийн оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа болох мэдэгдэхгүй байгаа нь тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* *******ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* регистрийн дугаартай ******* *******ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ